No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Ариунаа: Жирэмсэн, бага насны хүүхэдтэй эхчүүд илүү их цомхотголд өртөж байна

Ш.Ариунаа: Жирэмсэн, бага насны хүүхэдтэй эхчүүд илүү их цомхотголд өртөж байна

-

Цар тахал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдрал, хүний эрхэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа:

-Ажлын байрны цомхотголд эмэгтэйчүүд илүү их өртөж байгаа нь ажиглагдаж байна. Бидэнд ирсэн гомдлын дийлэнх нь бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн учраас ажлаасаа халагдсан тухай байна. Гэтэл бид үндсэн хуулиар эмэгтэй болж төрсөн, хүүхэд төрүүлэх нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ялга варлан га дуурхагдах ёсгүй.

Эмэгтэйчүүдийг ажил хийлгэхгүй гэрт суулгаснаас эрэгтэйчүүдийн нуруун дээр хоёр дахин ачаалал ирдэг. Тэдний эрүүл мэнд гэр бүлдээ гаргах цаг багасдаг. Хүүхэд төрүүлсэн эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэй ажил хийж чадахгүй, боломжгүй юу гэвэл  тийм биш юм. Бидний өмнөх нийгэмд эхчүүд, эмэгтэйчүүд 10 гаруй хүүхэд төрүүлээд, ажил хөдөлмөрөө эрчүүдтэй адил хийгээд явж болж байсан.

Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байсан. Тэгэхээр хүн амаа ажил хөдөлмөртэй байлгаж, өөрөө  өөрсдийгөө тэжээгээд, амьдралаа аваад явах боломж олгох ёстой. Бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн үг юм. Шалтгаан маш тодорхой байдаг.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам, шалтгаанаар гэсэн үзүүлэлт байдаг л даа. Энгийн үгээр бол та яагаад ажил хийхгүй байна вэ гэсэн асуулт. 2019 оны байдлаар ажиллах хүчнээс гадуур 832180 хүн байсны 62 хувь  нь эмэгтэйчүүд байна.

Шалтгаан нь таны дурдсан бага насны хүүхэдтэй, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй  хүн асардаг учраас гарч ажил хийх боломжгүй гэсэн байдаг. Манайд яг энэ шалтгааныг арилгах бодлого, үйл ажиллагаа дутагдаад байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд