LOADING

Type to search

Эрүүл мэнд

Ганц хуруутах өвчний шинж тэмдэг, эмчилгээ

Share

Ганц хуруутах гэж өвчин байдаг. Хурууны эргэн тойронд зүсэгдэх, өргөс орох гэх мэтээс шалтгаалж шарх үүссэнээс арьсанд бохир орсноос болж үрэвсэж аюул болдог өвчнийг л ганц хуруутах гэж нэрлэдэг юм байна. Тухайн хүний биеийн дархлаа сул байвал идээлж айхтар хүндэрдэг аж. Тэгж хүндэрсэн тохиолдолд идээ нь яс руугаа хүртэл орох аюултай. Ганц хуруутах нь хэд хэдэн хэлбэртэй.

Хамгийн түгээмэл тохиолдох шинж нь хумсны эргэн тойрон болон хумсан доорх өвчлөл. Шалтгаан нь тун энгийн. Бидний тэр бүр тоодоггүй арьс сөрөх, хумсыг хэт авах, хаалганд гараа хавчуулах, өргөс орох гэх мэтээс үүдэлтэй. Эхлээд улайж хөндүүрлэнэ. Даамжирсаар идээлнэ. Идээлээд хэт удсан тохиолдолд халуурах гэх мэтээр хүндэрч эхэлдэг. Эмчлэхгүй энэ байдлаар удвал хурууны ясандаа ч орчих магадлалтай. Ер нь ганц хуруутах гэлтгүй бусад өвчинд ч гэсэн гэрээр аргалах гэж оролдож болохгүй. Гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдвол бохир орохоос эхлээд олон эрсдэлийг дагуулах учир заавал эмнэлэгт хандах нь хаа хаанаа тустай.

Ганц хуруутах өвчин нь хурууг гэмтээсэн байдлаасаа шалтгаалан хэд хэдэн хэлбэртэй байдаг. Үүнд:

  • Хумс эргэн тойрон болон түүний доорх хэлбэр
  • Арьсны хэлбэр
  • Арьсан доорх хэлбэр
  • Үений хэлбэр
  • Шөрмөсний хэлбэр
  • Хурууны бүх эдийг хамарсан хэлбэр.

Хумсны эргэн тойрон болон хумсан доорх хэлбэр нь маш элбэг тохиолддог. Үүний шалтгаан нь ихэнх тохиолдолд хумсны арьс сөрөх, хуруугаа хавчих, хумсыг хэт лав авах, өргөс орох зэрэг хумсыг гэмтээх нөхцөлүүд байдаг.

Шинж тэмдэг:

  • Улайна
  • Хөндүүрлэнэ
  • Идээлнэ. Идээлээд удсан тохиолдолд үрэвссэн хэсэг дээр дарахад идээ бултганаж гарч ирж болно.

Авах арга хэмжээ:

Дээр дурдсан шалтгааны улмаас арьс гэмтсэн, арьс бохирдсон бол тэр дор нь Тамедин, эсвэл Фурациллин зэрэг ариутгах уусмалаар арьсыг цэвэрлэж, цааш халдвар орж, идээлэхээс хамгаална. Бохир биш бол арьсанд халдвар орохоос сэргийлж зөвхөн хуруу лент нааж хамгаална. Энэ нь эмтэй бөгөөд бага зэргийн шарх таш түргэн эдгэрдэг 

Эдгэртэл нь дээрх аргаар арчлах ёстой

Хэрвээ улайлт нэмэгдээд хуруу орчимд хөндүүрлэж эхэлбэл халдвар орж байгаагийн шинж юм. Энэ үед буцалсан халуун усанд дүрэх хэрэгтэй. Учир халууны үйлчилгээгээр үрэвссэн хэсгийн цусан хангамж сайжирдаг бөгөөд халдвар үүсгэсэн нян устдаг. Иймд энэ арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй 

Их хэмжээний халдвар орж идээ үүссэн бол эмнэлэгт очиж, идээг гадагшлуулах жижиг мэс ажилбар хийлгэх шаардлагатай. Түүнчлэн халдварын эсрэг антибиотик хэрэглэнэ. Ямар эм хэрэглэхийг шархны болон биеийн байдлаас хамаарч эмч зөвлөх ёстой

Шархыг бүрэн эдгэтэл эмнэлгийн нөхцөлд боолгож бай

Шарх идээлсэн, мэс заслын ажилбар хийлгэсэн тохиолдолд дур мэдэж янз бүрийн эм хэрэглэх, бохир орчинд шархаа боолгох нь өвчнийг улам хүндрүүлэх аюултай байдгийг анхаар.

error: Content is protected !!