No menu items!
HomeХэн юу хэлэвТ.Баярхүү: 5 сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөн болон дараах газруудыг...

Т.Баярхүү: 5 сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөн болон дараах газруудыг нээнэ

-

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. 

Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй. Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээх салбаруудын жагсаалтын дараах мэдээлэл эцсийнх биш гэдгийг хэлье.

Бидний хувьд эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцон судалгаа хийж, нээх боломжтой салбаруудын жагсаалтыг гаргаж байна. Тиймээс халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй.

Эхний ээлжид, энэ сарын 22-ноос,

  • Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
  • Томоохон зах, худалдааны төвүүд,
  • Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
  • Шаардлага хангасан зочид буудлууд,
  • Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.

Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм.

Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн хүрээнд нээж, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд эргэлтэд оруулахгүй бол эдийн засаг эрсдэлт байдалд байна” хэмээн хэллээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд