No menu items!
HomeХөтөчЭЕШ-д бэлдэхэд туслах цахим сурвалжууд

ЭЕШ-д бэлдэхэд туслах цахим сурвалжууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа ЭЕШ-нд бэлтгэж буй сурагчдад туслах цахим эх сурвалжуудын талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Энэ жил нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байгаа билээ. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн танхимаар хичээллээгүй тул багш нараас давтлага, заавар, зөвлөгөө авах боломжгүй байгаа нь сурагчдад багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл төгсөх ангийн сурагчиддаа туслах хэд хэдэн цахим эх сурвалжуудыг танилцуулая.

2.  edu-test.mn сайт руу зочилсноор бүх төрлийн хичээлийн ЭЕШ-ын бэлгэл хичээлүүдийг авах боломжтой.  

3. Хэрэв математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа бол хэд хэдэн сайтууд руу зочлоорой. Тухайлбал,  integral.mn сайтад математикийн хичээлийн бодлогын сан юм. Үүнд ЭЕШ-ын түвшин тогтоох шалгалтууд, ЭЕШ-д бэлдэх 500 бодлого, 1000 бодлого номын бодолтууд бий.

4. Мөн imath.mn сайтад үнэгүй бүртгүүлснээр төлбөртэй болон төлбөргүй онлайн хичээл болон сорилуудыг хүлээн авах боломжтой юм. Үүнээс гадна математикийн хичээлийн сорилын сан болох Suraad.com,  сорилго шалгалтын үйл ажиллагаа явуулдаг Shalgalt.info, e-surgalt.com сайтуудаар зочлох боломжтой юм.

5. Англи хэл, Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухаан гэсэн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг түгээмэл хичээлүүдийг багтаасан “Багшийн туслах” аппликейшнийг ашиглах боломжтой. bagshiintuslah800.mn сайт руу нэвтэрч ороод бүртгүүлэх ёстой. Бүртгэлээр аппликейшндаа нэвтэрч орсноор интернэттэй л бол хэзээ ч, хаанаас ч хичээлээ үзэх боломжтой.

6. Мөн математикийн хичээлийн бодолтуудыг “Математикийн 6000 тест” юүтүб сувгаас авах боломжтой.

7. teacher.itpd.mn сайт руу ороод бүхий л хичээлийн ерөнхий агуулгуудыг хүлээн аваарай.  

8. Мөн дараах сайтуудаар орж англи хэлний мэдлэгээ бие даан сайжруулах боломжтой юм.

Duolingo.com сайт нь тоглоом, таавраар дамжуулан үгсийн сангаа нэмэгдүүлж, дүрмээ сураарай. Энэ нь танд зорилгоо тодорхойлоход ч туслах сонирхолтой сайт юм.

talkenglish.com сайт нь сонсох дадлага болон бусад хичээлүүдийг ч үнэгүй байршуулсан байдаг. Ерөнхий англи хэл, бизнесийн англи хэл зэргээс сонгон судлах боломжтой.

Easyworldofenglish.com нь дүрэм, дуудлага, унших, сонсох дасгал гээд бүгдийг багтаасан сонирхолтой, хэрэглэгчдэд ээлтэй вэбсайт юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд