No menu items!
HomeЗөвлөгөөШүд шарлахад нөлөөлдөг хүчин зүйлс

Шүд шарлахад нөлөөлдөг хүчин зүйлс

-

Шүд шарлахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол кофе, өтгөн цай уух явдал юм. Удаан хугацааны турш энэ бүхнийг хэрэглэснээр шүдний паалан дээрх нүдэнд үзэгдэхгүй нян, хоол хүнсний үлдэгдлээс үүссэн өнгөр үүсгэдэг. Учир нь хонхоруудад тунаж үлдсэн кофе, цайны үлдэгдэл аажмаар өнгийг өөрчилдөг байна.

Хэдийгээр гол шалтгаан нь кофе, цай  хэдий ч өндөр пигмент агуулсан ундаа, хоол хүнс, дарс, өтгөн будагтай ундаа, шар буурцаг, тэр ч байтугай нэрс ч нөлөөлдөг. Тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин гол шалтгаан болдог.

Мөн шүдний шарлалт үүсгэдэг хамгийн том шалтгаан бол амьдралын хэв маяг юм. Тамхи татах, кофе, цай уух зэрэг нь голлон нөлөөлөх хүчин зүйлс мөн.

Шүдээ гялалзсан цагаан байлгамаар байвал газтай ундаа, содатай ус, цай кофегоо багасгаж бүр чадахгүй бол энэ бүхнийг уухдаа соруул ашиглаж сурах хэрэгтэй. Тэгвэл уусан шингэн шууд шүд рүү хүрэхгүй байх боломжтой. Тогтмол  шүдээ угаах нь шарлахаас сэргийлэх бас нэг арга юм.

Шүд шарлахад нөлөөлдөг дээрх хүчин зүйлсээс гадна генетик нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Зарим хүмүүс байгалиас заяасан шүдний нимгэн паалантай байдаг. Нас ахиад эсвэл хэт их угааснаас болж шүдний паалан аажмаар элэгдэж, шүдний 2-догч давхарга болох шар эсвэл хүрэн дентин гарч ирэх нь бий.

Эрүүл мэнд ч бас нөлөөлдөг. Өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хоол тэжээлийн дутагдал, тэр ч байтугай зарим эм , антибиотикууд  шүдний өнгийг өөрчлөх шалтгаан болдог.

Сайхан цагаан шүдтэй байхыг хүсвэл дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

  • Шүдээ өдөрт хоёр удаа угаана.
  • Будагч ихтэй ундаа, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлана.
  • Шүдийг тогтмол цэвэрлэж байх (шүдний утас ашиглан)нь бас чухал юм.
  • Мөн шүдний мэргэжлийн эмчид хандаж байгаарай.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд