Стив Жобсыг амжилтад хүрэхэд нөлөөлсөн 9 ном

0
534

“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын санал болгосон, хүн бүр уншвал зохих 9 номыг танилцуулж байна. Түүнийг амжилтад хүрэхэд маш олон зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ түүний амьдрал, оюун санаанд хүчтэй нөлөөлсөн номын жагсаалтыг “businessinsider” онцолжээ.

1. “King Lear”- William Shakespeare

Жобс ахлах сургуульд байхдаа уран зохиолд татагдаж эхэлжээ. Тэрээр “Урьд нь хөгжим сонсож, ном уншлаа гэхэд технологи, шинжлэх ухааны сэдвээс хэтэрдэггүй байсан. Харин “King Lear” номыг уншсанаар уран зохиолд татагдах болсон” гэжээ.

2. Moby Dick- Herman Melville

Түүний санал болгосон өөр нэг ном бол “Moby Dick” роман юм. Энэхүү зохиолын гол дүр болох ахмад Ахаб болон Жобс хоёрт нэгэн адил чанар бий.  Тэд өөрсдийн туршлагаас олон зүйлийг суралцсан хүмүүс юм.

3. The Collected Poems of Dylan Thomas- Dylan Thomas

Жобс зөвхөн уран зохиол, технологи, шинжлэх ухааны ном уншдаггүй байсан. Тэрээр яруу найраг сонирходог байв. Ялангуяа, Уэльсийн яруу найрагч Дилан Томасын хайрын шүлгүүдэд дуртай байжээ. “Яаж Стив Жобс шиг сэтгэх вэ” номын зохиолч Даниэл Смит “Томасын шүлгүүд түүнийг их өөрчилсөн” гэжээ.

4. Be Here Now- Ram Dass

1972 оны сүүлээр Жобс Ореганы Портланд дахь Рийд Коллежид урлагийн чиглэлээр суралцаж байв. Тэрээр энэ үедээ оюун санааны талаар маш олон ном уншиж байжээ. Тэдгээрээс Рам Дассын бясалгалын гарын авлага болсон “Be Here Now” ном түүнд  хамгийн их нөлөө үзүүлсэн гэдэг.

5. Diet for a Small Planet – Frances Moore Lappe

Жобс Рийд коллежид сурч байх эхний жилдээ цагаан хоолтнуудын тухай “Diet for a Small Planet” номыг уншжээ. Нийт 3 сая хэвлэгдсэн тус ном түүнд хүчтэй нөлөөлж, үүнийг уншсаныхаа дараа тэрээр цагаан хоолтон болжээ. Жобс “Энэ үеэс би өөртөө махнаас бүрмөсөн татгалзана гэж тангарагласан” гэжээ.

6. Mucusless Diet Healing System – Arnold Ehret

20 дугаар зууны эхэн үеийн Герман судлаач Эрнитийн бичсэн “Mucusless Diet Healing System” номыг уншсаны дараа түүний хоолны дэглэм улам өөрчлөгджээ. Уг номыг уншсаныхаа тэрээр олон зүйлийг амьдралдаа туршиж үзсэн гэдэг.

7. Autobiography of a Yogi – Paramahansa Yogananda

Жобс ахлах сургуульд байхдаа уг номыг анх удаа уншиж байжээ. Тэрээр “Би Энэтхэгийн Гималайд аялж явахдаа үүнийг дахин уншиж, цусан суулга өвчнөөсөө ангижирсан” хэмээн дурссан байдаг. Тэрнээс хойш хэд хэдэн удаа дахин уншсан бөгөөд амьдралд нь хамгийн их нөлөө үзүүлсэн номыг нэг болжээ.

8. Zen Mind, Beginner’s Mind- Shunryu Suzuki

Жобс Энэтхэгээс буцаж ирснийхээ дараа бясалгал хийх сонирхол нь улам бүр нэмэгджээ. Зэнгийн тухай ойлголт, номууд Стив Жобсын амьдралд хамгийн гүнзгий нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр “Би заримдаа Японд очиж, Зэнгийн сүм рүү явахыг хүсдэг. Гэвч миний дотоод хүн намайг эндээ үлдэхийг ятгаад байх шиг” хэмээн өөрийн намтрыг бичэгч Walter Isaacson-д хэлж байжээ.

9. The Innovator’s Dilemma- Clayton M. Christensen

Жобст нөлөөлсөн өөр нэг ном бол  Харвардын бизнесийн сургуулийн профессор Clayton M. Christensen-ий “The Innovator’s Dilemma” юм. Тэрээр уг номын ачаар амжилтад хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, тэмүүлэх ёстой гэдгийг ойлгожээ. 

Эх сурвалж: businessinsider