No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонс"Хүн сэдэлтэйгээр ямар нэгэн зүйлийг хийснээр гадаад болон дотоод урамшуулал заавал дагалддаг"

“Хүн сэдэлтэйгээр ямар нэгэн зүйлийг хийснээр гадаад болон дотоод урамшуулал заавал дагалддаг”

-

Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт СЭДЭЛийн эргэн тойронд өөрийгөө хэрхэн сэргээх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. СЭДЭЛ бидний бие махбод, сэтгэл хөдлөл мэдрэмжинд нөлөөлдөг эсэх ба бид энэ тодорхойгүй цаг хугацаанд хэрхэн утга учиртай амьдрах аргуудын тухай сонсоорой.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

https://soundcloud.com/zurheesons/zrkhee-sons-27-riyg-kherkhen-sergeekh-ve

Маш олон сэтгэл судлаачид сэдэл гэж юуг хэлэх талаар нэгдсэн нэг ойлголтод хүрсэн. Сэдэл нь дотоод, гадаад гэсэн хоёр төрөл байна. Дотоод гэдэг нь хувь хүн өөрийгөө хэрхэн яаж сэдэлжүүлж байгаа эсэх, сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэх үйл хийж байна уу гэдгээр тодорхойлогдоно. Энэ нь заавал ажил мэргэжилтэй хамааралтай байх албагүй. Амьдралын аль нэг талбарт дотроос төрөх мэдрэмж юм. Дотоод сэдэл гэдэгт асуудлыг шийдэх, байнгын шинийг эрэлхийлэгч, сониуч байх, амжилтыг хэрхэн яаж үнэлэх зэрэг багтана. Гадаад сэдэл гэдэгт нь хийж буй үйлдэл олонд танигдаж чадаж байна уу, хүлээн зөвшөөрөгдөж байна уу, эдийн засагт нөлөөлж байна уу, бусдаас урам зориг авч чадаж байна уу зэрэг багтана.

Сэдэл нь хүний зан үйлийн бүхий л хэсэгт чухал нөлөө үзүүлнэ. Өөрийгөө сэдэлжүүлнэ гэдэг нь би хэн бэ гэдгээ танин мэдэхтэй шууд хамааралтай. Covid19 цар тахлын энэ тодорхойгүй нөхцөл байдалд маш олон хүмүүсийн өмнө би хэн бэ, миний амьдралын утга учир юу юм бэ гэдэг асуудлууд, асуултууд тулгарч байгаа. Яг энэ тодорхойгүй нөхцөл байдалд хэрхэн өөрийгөө сэдэлжүүлж, урам зоргтой урагшлах вэ?

Дэлхий даяар ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа. Гэрээс ажиллахад бүтээмж буурсан нь гадаад сэдэл, урамшуулал багассан, ажлын байрандаа очихгүй, хамт олонтойгоо ярилцахгүй, юу хийж байгаа нь харагдахгүй, үнэлэгдэхгүй байгаатай холбоотой. Ажлын байранд хамт олонтойгоо ярилцах, гүйцэтгэлээ үнэлүүлэх, ажлын байранд дэвших боломжийг дарга нар бодитооор харж үнэлэх, хамт олон бие биедээ туслах гэх мэт маш олон урамшууллын систем байдаг. Харин гэрээсээ ажиллаж байгаа үед таны хийж байгаа зүйлийг харах боломжгүй болж байгаа юм. Магадгүй долоо хоногт хэд хэдэн удаа цахимаар хамт олонтойгоо холбогдож, ярилцсан байх. Тиймээс хөдөлмөрлөж байгааг бодитоор харахгүй байгаа нь сэдэл буурахад нөлөөлж байна.

Цар тахлын тодорхойгүй нөхцөл байдал нь улс орны болоод өрхийн, хувь хүний эдийн засагт нөлөөлж байна. Улмаар хүн төрөлхтөн өөрсдөдөө цаашид хэрхэн, яаж амьдрах вэ гэдэг асуулт тавьж байгаа энэ цаг үед байнгын түгшүүр бидний оюун санаанд байна. Түгшүүр нь айдастай шууд холбоотой. Байнгын айдас, түгшүүртэй байгаа учраас тархи ажиллах хэвийн хэмжээнээсээ өөр түвшинд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний тархи манантай байна гэж ойлгож болно. Оюун санаа, зүрх сэтгэлдээ манантай мэт сэтгэгдлийг мэдрэхгүй байх боломжтой. Ингэхийн тулд өөрийгөө чагнаад үзээрэй.

Санаа зовж байгаа байдлаас үүдэн бие махбодод сэдэл, идэвхигүй байдлыг дэмжих шинж тэмдэгүүд илэрч болно. Хүн сэдэлтэйгээр ямар нэгэн зүйлийг хийснээр гадаад болон дотоод урамшуулал заавал дагалдаж байдаг. Урамшуулах систем ажилласнаар бидний дурсамж, ой тогтоолт, удаан хугацаанд тогтоох чадамжийг дэмждэг тархины хэсэгт илүү хүчтэй нөлөө үзүүлдэг учраас цаашид хөгжих, дэвших боломж, магадлал өндөр болдог гэдгийг судлаачид тогтоосон.

Хүн сэдэлтэйгээр ямар нэгэн зүйлийг хийснээр гадаад болон дотоод урамшуулал заавал дагалдаж байдаг. Сэдэлгүйгээр, хүчээр хийж байгаа зүйл оюун санаанд үлдэх, тогтоогдох, үргэлжлэх магадлал буурдаг.

Өөрийгөө сэдэлтэй байгаа эсэхийг мэдэхийн тулд дараах гурван асуултыг өөртөө тавих хэрэгтэй байх.

-Би юу хийж чадах вэ?

-Хийж байгаа зүйл маань бүтэмжтэй болж байна уу?

-Хийж байгаа зүйл маань үнэ цэнтэй юу?

Эдгээр асуултуудад “тийм” гэсэн хариулттай бол хийж байгаа зүйл нь өөрийг тань сэдэлтэй байлгаж чадаж байна.

Хэн нэгэнд зэмлүүлэх, хэлсэн үгэнд нь шаралхаж улам бүр хичээх нь сэдэл мөн үү?

Хэн нэгэнд хар буруу саналгүйгээр эерэгээр ашиглаж, өөртөө болон амьдралдаа хөрөнгө оруулалт хийж чадаж байвал маш зөв зүйтэй алхам.

Хэн нэгэн таныг урамшуулах, бусадтай харьцуулах зэрэг ямар нэгэн байдлаар сэдэл төрүүлж буй мэт үйлдэл нь эргээд өөрөө өөрийгөө танин мэдэх, эргэцүүлэн бодоход эерэгээр нөлөөж байвал сэдэл болно.

Харин илүү байхыг хичээх ч дутуу санагдах, хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй байгаа ч хэн нэгний хэлсэн үг л урагшлуулж байгаа бол сэдэл биш.

Хүн бүрийн зан үйлийн хэсэгт сэдэл нөлөөлдөг. Тиймээс хувь хүн бүрийн онцлогоос хамаарч өдөөгдөж байгаа сэдэл ялгаатай байна. Маш олон алдартай хүмүүс бусдад урам зориг, сэдэл өгөх мессежүүдийг илгээдэг. Гэхдээ түүнийг заавал даган дуурайх албагүй. Тухайн хүмүүст тохирч буй арга барил, замнаж буй замналыг 100 хувь хуулж, өөртөө нааснаар сэдэлтэй, урам зоригтой байна гэсэн үг биш юм. Таны амьдралын туршлага, үнэт зүйл, амьдралыг харах өнцөг, ертөнцийг үзэх үзэл өөр шүү дээ.

   Өглөө бүр өнөөдөр хийхээр төлөвлөсөн зүйлсээ бичих нь сэдэлжүүлэх зүйлд хувь нэмэр оруулна. Зорилго, төлөвлөж буй зүйл нь заавал том биш хүрч болохуйц, хэмжигдэхүйц байвал зүгээр. Зарим хүмүүс маш олон зүйлсийг жагсаачихаад түүнийгээ биелүүлж чадахгүй болохоор сэдэл авах гэж хийснээсээ илүү хүнд байдалд ордог.

Хэрхэн өөрийгөө сэдэлжүүлэх вэ?

Яг оодоогийн нөхцөл байдалд өмнөх шигээ их сэдэлтэй, бүтээмжтэй байх албагүй гэж бодож байна. Өөрийгөө тэгж хүчлэх шаардлагагүй. Covid19 цар тахлаас өмнөх бидний амьдралын хэв маяг огт өөр байсан. Одоо бидний төдийгүй хүн төрөлхтөний амьдралын хэв маяг огт өөр болчихсон. Эрдэмтэд шинэ нөхцөл байдал, шинэ арга барилд суралцах шаардлагатай гэдэг талаар ярьж байна. Тиймээс шинэ нөхцөл байдалд хэрхэн яаж дасан зохицох талаар бодох хэрэгтэй. Ажлын цаг заавал 9-18 цаг байх албагүй шүү дээ. Ялангуяа гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд бол. Чанартай 60 минут ажиллах, тэр нь өдрийн аль цагт байхыг тодорхойлох хэрэгтэй. Хамтарч ажиллах нь хүнд ямар нэгэн сэдэл төрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон, анги хамт олонтойгоо холбоотой байж чанартэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Мөн мэдээж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт чухал.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд