No menu items!
HomeХүмүүс“Ододтой бүжиглэе” шоуны авьяаслаг оролцогч, үзэсгэлэнт мисс Ц.Аззаяа

“Ододтой бүжиглэе” шоуны авьяаслаг оролцогч, үзэсгэлэнт мисс Ц.Аззаяа

-

“Ододтой бүжиглэе” шоуны чадварлаг оролцогч, үзэсгэлэнт мисс Ц.Аззаяаг “Хүмүүс” буландаа онцолж байна.

“Андра академи”-ийн багш, модель, жүжигчин Ц.Аззаяа нь  “Рекет” киноны гол дүрд тоглосноор олонд танигдсан залуу уран бүтээлч. Тэрээр “Мисс Монголиа-2015” наадмын “Тэргүүн титмийн эзэн”, “Miss Asia” 2018 оны тэргүүн мисс бөгөөд 2019 онд “Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртжээ.

Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн.  

Ц.Аззаяа “Урлагийн гэр бүлд төрж өссөн миний хувьд тайз гэдэг салшгүй нэг хэсэг минь юм. Миний  хамгийн том үлгэр жишээ бол эмээ минь. Жүжигчний мэргэжил үнэхээр гоё. Би бүжиглэх дуртай бас багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан болохоор Мюзиклийн анги надад маш том боломж болсон. Ээж маань Чуулгын дуучин байсан болохоор би энэ л театрын коридороор гүйж өссөн. Намайг дуучин болно гэхэд ээж болохгүй гэж их хорьдог байлаа. Би ээжээсээ тэр үед их зөрдөг байсан ч олон улсын эдийн засагч дипломатч болно гээд гадаадад сурахаар болчихсон байв. Харин эмээ маань эсэргүүцэж ээж аав хоёрт маань “Охиноо урлагийн хүн болго. Энэ л түүний зам” гэж хэлсэн. Магадгүй эмээгийн минь хэлснээр энэ л миний явах зам мөн” хэмээн ярьсан байдаг.

Мисс Ц.Аззаяа загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн бөгөөд Топ модель Х.Бадамгэрэлийн шавь юм. Тэрээр “Би багшаараа үнэхээр бахархдаг, мундаг бүсгүй. Надаас таван насаар л эгч. Тэгэхэд тэр эмэгтэйгээс авах зүйл их. Ийм залуудаа Монголын топ модель болчихлоо, гэр бүл нь тэнцвэртэй, бусдад үлгэр дуурайл болж яваа гээд олон давуу зүйлийг багшаасаа би хардаг” гэжээ.

Ц.Аззаяа багадаа “Вансэмбэрүү” кинонд Гүнжээгийн дүрд, мөн  “Галтай шагай” уран сайхны кинонд тоглож байсан авьяаслаг нэгэн.

Зургийн тайлбар:  “Галтай шагай” уран сайхны киноны жүжигчидтэй хамт

Тэрээр “Сургуульд ороогүй байсан юмдаг. “Вансэмбэрүү” гээд кинонд Батцэцэг эгчийн багын дүрд тоглож байсан. Хөдөө хоёр сар кино зураг авалтанд гараад гэрээсээ хол явж байснаа санадаг юм. Ээж маань ямар ч зоригтой байсан юм, тэр жаахан охиноо хөдөө хээр танихгүй хүнд өгөөд явуулчихдаг гэж ярьдаг. Санаанаас гардаггүй хөөрхөн дурсамж л даа” гэжээ.

Зургийн тайлбар: “Вансэмбэрүү” кинонд тоглож байхдаа

Тэрээр сүүлд найруулагч Д.Галбаярын бүтээл “Киносутра” кинонд гол дүр бүтээжээ. Харин Соёл урлагийн их сургуулийг төгссөнийхөө дараа “Рэкет” кинонд ээрүү охины дүр бүтээсэн байдаг.  

Ц.Аззаяа “Багадаа тоглосон энэ киног бодвол өөр кинонд тоглож үзээгүй. Харин энэ зун өөрийнхөө үеийн жүжигчин охидтой “Рэкет”  кинонд тоглосон. Миний хувьд бараг л анхны кино маань. Киноныхоо зохиолыг уншаад л энэ дүр надад үнэхээр их таалагдсан. Киноны маань зураг авалт яг театрын амралттай үед таарсан болохоор цаг завын хувьд харьцангуй боломжтой үе таарсан. Жинхэнээсээ ээрүү хүн шиг ээрч сурсан шүү. Уран бүтээлч талаасаа чадвар ч мөн шаардсан” хэмээн ярьжээ.

Тэрээр “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөрийн бүжгийн авьяасаа харуулсаар байна. Түүнийг хүмүүс найз залуутай эсэхийг нь шоу эхэлснээс хойш сонирхож байгаа бөгөөд тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан найз залуутай гэдгээ илэрхийлсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд