LOADING

Type to search

Үйл явдал

Нэгдүгээр эмнэлэг VIP тасагтай болжээ

Share

Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын нэгдсэн хэсэгтэй VIP тасгийг байгуулан, тохижууллаа.

VIP тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан танилцсан юм.

Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Дотрын хэсгийн тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг өрөөтэй байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн оочер дарааллаас харж болно мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог. 95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний багууд ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ нь хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай” хэмээн танилцууллаа.

error: Content is protected !!