No menu items!
HomeОнцлохХэрэглэдэггүй бараагаа хэрэгцээтэй нэгэнд ХАНДИВЛАХ боломжтой газрууд

Хэрэглэдэггүй бараагаа хэрэгцээтэй нэгэнд ХАНДИВЛАХ боломжтой газрууд

-

Бид өмсөж буй хувцсан энерги шингэдэг хэмээн үздэг. Үүнээс үүдэн хуучин хувцсаа шатаах, хадгалах, хогийн цэгт хаях гэсэн л сонголтуудтай тулгардаг. Эдгээр шийдлүүдийг авч үзье л дээ. Хэрэгцээгүй бараагаа яахаа мэдэхгүй дэмий л гэрийнхээ аль нэг хэсэгт хурааж байгаа юм биш биз. Гэтэл орчин цагт хүмүүсийн амьдрал улам л энгийн хэв маягт шилжиж байна. Ихэнх хүмүүс хэрэгцээгүй олон хогшлоос илүү амин чухал хэрэгцээнд тулгуурласан цөөн хэдэн эд зүйлстэй аж төрөхийг илүүд үздэг болсон. Дараагийн нэг шийдэл нь шатаах. Гэхдээ уг үйлдэл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ. “Хуучин хувцсаа шатааж байгаад санамсаргүйгээр гал алдсан” гэх тохиолдлууд бий. Үлдсэн нэг шийдэл нь зүгээр л хогийн цэгт хаях. Гэтэл хаягдал хувцас нь нийслэлийн жилийн нийт хог хаягдлын 15-20 хувийг бүрдүүлдэг байна. Ийм учраас аливаа эд зүйлийг хаяхаас илүү дахин ашиглах, хэрэгтэй нэгэнд нь хандивлах ухаалаг сонголт хөгжингүй орнуудад дэлгэрээд буй. Үүнийг бид ч мөн хэвшүүлэх боломжтой юм. Энэ удаагийн “Хөтөч” булангаараа хуучин хувцас хэрэглэлээ хандивлах боломжтой газруудыг танилцуулж байна.

“Агь” ТББ

“Агь хандивын төв НҮТББ” нь 2019 оны 5-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд “Найдвар” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх төв, “Кристина нобелийн хүүхдийн сан”, Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг асрамж халамжийн төвүүдэд хандив туслалцаа үзүүлсээр байна. Тус байгууллага насанд хүрээгүй мөн нийгэм дээр өөрсдийн тодорхой байр сууриа олоогүй хүүхдүүдийн хэрэгцээнд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх эрхэм зорилготой юм.

Холбоо барих утас: 9494 9599

Фейсбүүк хуудас: Agi Charity

“Ариг” банк

“Ариг” Банкны бүх салбарт байрлах ДЭМ ДЭМЭНДЭЭ хандивын хайрцгаар дамжуулан хэрэглэхгүй илүүдэл хувцас, хэрэгсэл, эд хогшлоо хандивлах боломжтой юм. Тус банк хандивын хувцаснуудыг цуглуулж Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт хүлээлгэн өгдөг хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа 2016 оноос одоог хүртэл үргэлжлүүлсээр байна. Таны хандивласан бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хуучин хувцсыг хүлээн авч, зорилтот бүлгийн иргэд болох амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд ДЭМ ДЭМЭНДЭЭ хүмүүнлэгийн дэлгүүрээр дамжуулан хүргэгдэх юм.

ХАЯГ: Та АРИГ БАНКНЫ САЛБАРУУД дээр дарж харна уу.

Фейсбүүк хаяг: Arig Bank

Ид шидийн орон

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээ, хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх таниулах болон боловсролын үйлчилгээ, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үзүүлэх боловсрол хүмүүжлийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээтэй хүүхдүүдэд зориулсан боловсрол хүмүүжлийн үйлчилгээ зэргийг үзүүлдэг. Та хэрэглэдэггүй хувцас, бараагаа энд хандивлах боломжтой.

Фейсбүүк хуудас: Ид шидийн орон

Холбоо барих утас: 77076996

“Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүр

Хуучин хувцас, уншсан ном, хэрэглэхээ больсон, огт хэрэглэж байгаагүй эд зүйлсээ хаяхын оронд “32-ын тойрог”-т байрлах “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрт  хандивлах боломжтой. Тус дэлгүүр хандивын хувцасыг хамгийн ихдээ 30 мянган төгрөгөөр худалдаалдаг. Мэдээж энэ нь зах зээлтай харьцуулшгүй хямд үнэ юм. Мөн зарим зүйлсийг үнэ төлбөргүйгээр хэрэгцээтэй нэгэнд нь хүргэдэг юм. Тус дэлгүүрт өрх толгойлсон ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг ба дэлгүүрийн орлого ажилтнуудын цалин ба урсгал зардалд зарцуулагддаг.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Нуурын 9-13

Холбоо барих утас: 9927 8067, 9006 0650

“Жавзандамба хутагт” төв

Жавзандамба Хутагт төв нь 2011 оноос жил бүр намар өвлийн улиралд олон хүүхэдтэй, өрхийн орлого бага айлуудаар явж хүүхэд, том хүний өвлийн дулаан гутал, хувцас тараадаг аяныг өрнүүлж байна. Та өвлийн гутал, өвлийн куртик, малгай ороолт, ноосон цамц, ноосон өмд, хүүхдийн бүрэн бүтэн тоглоом зэргийг хандивлах боломжтой юм. Хувцас нь үнэргүй, толбогүй, уранхай цоорхойгүй, хэт хуучирч элэгдээгүй байх шаардлага тавидгддаг.

Хаяг: Алтжин бөмбөгөрийн замын урд 5 давхар саарал барилга, 3 давхарт 301 тоот

Лавлах утас: Ажлын өдрүүдэд, ажлын цагаар 98113045 дугаарт холбогдох боломжтой.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ нь 1995 онд  “Либериал Эмэгтэйчүүдийн Оюуны сан”, “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд” хөдөлгөөн, “Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо” гэсэн  гурван төрийн бус байгууллагын санаачлагаар бие даасан статустайгаар үүсгэн байгуулагдсан. Анхны үйл ажиллагаануудаа Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр явуулан эхэлж, төрийн бус, шашны бус, ашгийн бус, нам бус, нийгэмд үйлчилдэг, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага болохоо олон нийтэд зарласан юм.

Байгуулагдсан жилдээ буюу 1995 онд Монгол улсад анх удаа тvр хамгаалах байрыг 4 ортойгоор нээн ажиллуулсан нь хамгаалан байрлуулах vйлчилгээний сvлжээ үндэсний хэмжээнд буюу нийслэлд, орон нутагт төрөлжин хөгжих эхлэл болсон. Тус төвд мөнгөн болон мөнгөн бус хандив өргөх боломжтой бөгөөд иргэдээс цугласан хандивын хувцсыг хамгааллын байранд буй хүүхдүүд болон хохирогч эмэгтэйчүүдэд өгдөг.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу,40-р байр-3,6 тоот

Лавлах утас: 70119949

Фейсбүүк хуудас: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ

Хандивын хайрцаг

Хан-Уул дүүргийн дөрвөн хотхоны гадна байрлуулсан хуучин хувцасны бүхээгт иргэд хэрэглэхгүй эд зүйлсээ тушаах боломжтой болсон. Дүүргийн тохижилт үйлчилгээний газраас тэдгээр эд зүйлсийг ачиж, зорилтот бүлгийн иргэдэд хандивлана. Дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс санаачлан хуучин хувцас авах дөрвөн цэг байгуулсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хойш нийт 800 гаруй хувцас, хэрэглэлийг хорооны нийгмийн ажилтнаар дамжуулан зорилтот бүлгийн айлуудад тараажээ.

Хуучин хувцасны бүхээгийг Зайсангийн KFC-ийн ард,”River Garden”, “Japan Town”, “Хүннү 2222” хотхон зэрэг дөрвөн газарт байрлуулсан юм. Хувцас хэрэглэлээ хэрхэхээ мэдэхгүй байгаа иргэд эдгээр цэгүүдэд тушааж хэрэгтэй нэгэнд нь өгөх боломжтой аж.

UB shelter- Mongolia

Хэрэглэхээ больсон даавуу, бүтээлэг, хөнжил, дэр, гудас, амьтны хэрэсгэл, хүзүүвч зэрэг бүхий л зүйлийг хандивлах боломжтой. Таны хандив амьтдад зориулагдах болно. Амьтанд хайртай хүмүүс энэхүү ТББ-д хандив өгөх боломжтой.

Фейсбүүк хуудас: UB shelter- Mongolia

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8000 5718 дугаараас лавлана уу.

“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр”

“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр” нь цахилгаан бараа, гэр ахуй, бэлэг дурсгал, тавилга, хүүхдийн тоглоом зэрэг бүх төрлийн хэрэглэхгүй, илүүдэл шинэ, хуучин барааг нэг дор цуглуулж  зарж өгөх зорилготой юм. Тус дэлгүүрт байршуулж борлуулагдсан эд зүйлсээс шимтгэл болгон 15 хувийг авдаг.

Хаяг: Бөхийн өргөөний хойд талын уулзварын зүүн талд, төв зам дагуу замын хойд талд (2-р эмнэлгийн баруун талд)

Холбогдох утас: 9950 3987

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд