LOADING

Type to search

Д.Нямбаяр: Эсрэг бие үзэх бол зүгээр л Корона бизнес шүү, битгий хийлгээрэй

Share

Эсрэг бие  илрүүлэх шинжилгээний талаар эрдэмтэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тэдний тайлбарыг нэгтгэн хүргэе.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

Нийт хүн амын дунд дархлаа тогтолт хэр байгааг, мөн суурь өвчтэй хүмүүс болон эмнэлгийн ажилчдын дунд ямар байгааг тогтоохоор олон хүнийг хамруулсан судалгааг улсаас хийж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө очиж эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Нийт хүн амын дунд дархлаа тогтолт ямар байгааг судлаачдад даатгах хэрэгтэй. Сайн дураараа эсрэг биетийн шинжилгээ өгч, цаг зав, мөнгө санхүүгээ үрэх шаардлагагүй.

Эсрэг бие илрүүлэх шинжилгээг хепатит В, С ч юм уу вирус илрүүлэх шинжилгээг хийж байгаа бүх газруудад хийх боломжтой. Уг нь хүмүүс эсрэг биетийн шинжилгээ өгөх гэж туйлшраад байх шаардлагагүй. Эсрэг биет үүссэн эсэхийг үзэх нэг хэрэг.  Харин дархлаа тогтоц хэр хэмжээнд үүссэн байгааг тогтоох нь амаргүй. Хэдэн хувьтай тогтсоныг лаборатори бүр хийх боломжгүй. Вакцин тариулснаар хүний биеийн дархлааны эд эсүүд ажиллаж, санамжийн эсүүд үүснэ. Ингэснээр эсийн дархлаа, шингэний дархлаа оролцоно. Тиймээс хоёр тунгаас хойш 14 хоногийн дараа зөвхөн эсрэг биет үүссэн, үгүйг мэдэх гэж сэтгэл санаагаа чилээж, туйлшрах шаардлагагүй.

/ 2021.04.30 news.mn/

АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач, Анагаах ухааны доктор, профeссор С.Цогтсайхан: 

Коронавирусийн нийт эсрэг биеийн титрээр вакцины дараа дархлаа үүссэнийг үнэлэх нь учир дутагдалтай. Хамгаалах хэмжээний эсрэг бие үүссэнийг баримжаалах босго хэмжээг өнөөдөртөө хэн ч санал болгоогүй байна. RBD-ийн эсвэл ядаж л S уургийн эсрэг үүссэн эсрэг биеийн титрийг вакцин хийлгэхийг өмнөх титртэй нь харьцуулж байж л шингэний дархлааны урвалыг үнэлнэ. Тэгээд ч эсрэг биеийн титр нь хувь хүний онцлог, вакцин хийлгэснээс хойш өнгөрсөн хугацаанаас хамаарч өөр өөр байна. Цаана нь бас эсийн дархлаа гэж бий. Эмнэлгийн тусгай заалт байхгүй бол эсрэг бие тодорхойлуулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

/2021.05.04 Өөрийн цахим хуудас/

Анагаах ухааны доктор, иммунологич Д.Нямбаяр: 

Эсрэг бие үзэх бол зүгээр л Корона бизнес шүү, битгий хийлгээрэй. Наанадаж хэдэн төгрөгөөрөө, цаанадаж сэтгэл санаагаараа тоглуулахын нэмэр шүү гээд л эртнээс хэлээд анхааруулаад л байгаа шүү хүмүүс минь. Энэ лайв үзвэл ойлголттой болно. Олон төрлийн нарийн шинжилгээ хийж байж дүгнэлт өгөх ёстой. Манайд хийгдэж байгаа шинжилгээнүүд бол цэвэр бизнес хөөсөн, ямар ч дүгнэлт өгөх боломжгүй шинжилгээ байна.

/2021.05.05 Өөрийн цахим хуудас /

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатар: 

Иргэд дархлаа тогтсон эсэхээ шалгуулахыг хүсэж байна. Энэ нь шаардлагагүй юм. Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт л байхгүй бол эсрэг биеийн шинжилгээ хийлгэх ямар ч шаардлагагүй. Хувь хүнд вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хувиар илэрхийлж гаргадаггүй. Үүнийг би маш олон удаа хэлж байгаа. Харамсалтай нь манай зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байна.

Эсрэг бие гэдэг нь уураг юм. Энэ уургийн хагас задралынхугацаа маш богино байдаг. Эсрэг биеийн агууламж өссөн бол дархлаа тогтсон гэж үзнэ. Бүтэн тунгаа хийлгэсний дараа PCR  шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

/2021.05.06 ЭМЯ-ны хэвлэлийн хурал/

error: Content is protected !!