LOADING

Type to search

Г.Дөлгөөн-Аюушийн тухай сонирхолтой баримтууд

Share

“Ханхүү” нэрээр залуусын дунд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг “Хүмүүс” буландаа онцолж байна. Түүнтэй бид ням гараг бүр “Ододтой бүжиглэе” шоугаар уулзах болсон билээ.

Г.Дөлгөөн-Аюуш 29 настай. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх үедээ өөрийнхөөрөө байж чаддаг. Гэхдээ өөрийнхөөрөө байна гээд бусдын ертөнцөд халдаж болохгүй. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар байдаг шүү дээ гэж хэлэх дуртай

Тэр СУИС-ийн кино драмын ангийг төгссөн жүжигчин, найруулагч. “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны Батхүүгийн дүр, “Single Ladies” киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан.

Тэрээр “СУИС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа энэ кинонд тоглох саналыг хүлээж авсан. Өмнө нь нэлээд хэдэн киноны санал ирсэн ч би татгалсан юм. Гэтэл яагаад ч юм бэ, уг киноны зохиолын талаарх МҮОНТ-ийн Н.Байгаль эгчийн яриа намайг их татсан. Энэ кинонд тоглоод цагдаагийн тухай төсөөлөл минь эрс өөрчлөгдсөн шүү. Ер нь, цагдаа гэхээр л бусдын төлөө зүтгэх үүрэг хүлээсэн робот мэтээр бодох хүн олон. Гэтэл тэд чинь бидэнтэй л адилхан хүн. Миний хувьд дөнгөж 20-той мөртлөө 27 настай мөрдөн байцаагчийн дүрд тоглоход жаахан бэрхшээлтэй байсан. Хэтэрхий буурь суурьтай харагдах ч юмуу өөрөөсөө ах хүний “амьдрал”-д орох гэж нэлээд сандарсан шүү. Мөн сэжигтнээс байцаалт авч буй хэсгийн зураг авалт ч хүндхэн санагдсан. Кинонд зөвлөхөөр ажилласан цагдаагийн хурандаа, хэсгийн төлөөлөгч нарын ачаар байцаалтын арга барил зэрэг олон зүйлийг мэдэж авсан даа. Анхны дүр гэдэг утгаараа, бүх зүйл шинэ содон санагддаг байлаа. Киноны уран бүтээл үнэхээр хүнд юм билээ, шантрах үе ч зөндөө гарч байсан” гэжээ.

Тэр УДЭТ-ийн жүжигчин (байсан). “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр түүний анхны дүр байсан бөгөөд нэрт “Ромео Жульетта” жүжгийн хотын захирагчийн хүү Парис делла Скалагийн дүрийг бүтээж байв. Мөн “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй” зэрэг жүжгүүдэд тогложээ.

Тэр сайхан залуу шалгаруулах олон улсын “Manhunt International-2010” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Үндэсний хувцас” төрөлд тэргүүлсэн. Харин дараа нь “Надад 4-5 тэмцээний санал ирсэн ч оролцоогүй. Ажил төрөл маань амжихгүй байснаас гадна  хөрөнгө санхүүгийн асуудлаа бие дааж шийднэ гэдэг хэцүү санагдсан” гэжээ.

Түүний ээж Б.Нарантуяа жүжигчин мэргэжилтэй.

Түүний ээж Б.Нарантуяа Chance Монголын кастингийн агентлагийн захирал юм.

Тэр 15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн. Хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай.

Тэр гарамгай хөөмийчин. “Manhunt International-2010” тэмцээнд тэр авьяас төрөлд хөөмийлөн тэргүүлж байжээ. Боловсон, дотроосоо гэрэлтдэг байгаасай. Тэрээр сайхан залуу гэх тодорхойлолтын тухайд “Түүнээс биш, үсээ сайхан янзалдаг гэх мэт бусад асуудалд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Ухаалаг, биеэ зөв авч явж, өөрийгөө бүх талаар нь хөгжүүлбэл хэн ч хараад “Сайхан залуу” гэж үнэлэх болов уу” хэмээн байдаг.

Тэр “Эх орны төлөө-III” хүндэт шагналтай. “Эх орон дуудаж байна” киноныхоо нээлтийн үеэр эх орончдод олгодог уг тэмдгээр шагнуулж байв.

Г.Дөлгөөн-Аюуш зоос цуглуулах дуртай.  Нэг удаа бүр Тайваниас дээр үеийн Монгол зоос олж байсан шүү. Дундаа луун хээтэй, ард талд нь уйгаржин бичигтэй их том зоос. Найз нөхөд, ойр дотныхон маань хүртэл нэмэрлэдэг болохоор цуглуулга ч их арвижсан гэнэ.

Түүнд Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, тавьсан зорилгодоо тууштай ханддаг, даруухан зантай хүн л надад таалагддаг.

Тэр хошин урлагийн тайзнаа хэзээ ч тоглохгүй.

Тэр нэгэн ярилцлагадаа “Театр бол татсан мах, харин кино яг л шопрот гэсэн үг” гээд хошин шогт “хүч үзэхгүй” гэдгээ дурдаж байжээ.

Тэр Chance Монголын кастингийн агентлагт багшилдаг.

Г.Дөлгөөн-Аюуш Соёлын Тэргүүний Ажилтан. Театрт бүтээсэн цөөнгүй амжилттай дүр нь түүнд уг шагналыг хэдийн авчирчээ.

Тэр чамгүй бүжигчин. Түүнтэй бид “Ододтой бүжиглэе” шоугаар ням гараг бүр уулзах болсон билээ.

error: Content is protected !!