No menu items!
HomeЭрүүл мэндОйр ойрхон хөлийн шөрмөс татахын учир

Ойр ойрхон хөлийн шөрмөс татахын учир

-

Ойр ойрхон хөлийн шөрмөс татаад байх нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах vеэд хөлөө хөдөлгөж иллэг хий.

Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгүй. Мөн өглөө бүр нэг аяга сүү ууж заншаарай.

Хөл дээр гарсан юм удаан хугацаанд эдгэхгүй байх Энэ нь үрэлтээс үүссэн, юманд өнгөцхөн хэгз татагдсан, хөнгөхөн зүсэгдсэн зэрэг ердийн, байдаг л нэг шалбархайг хэлж байгаа гэдгийг анхаараарай.

Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргүй эдгээр шарх эдгэхгүй удах нь гарцаагүй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг “хорлонтойгоор” гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хүргэдэг аюултай.

Мөн байнга цангах, ойр ойрхон бие засах, ядрах, өлсөх, турах зэрэг нь мөн энэ өвчний шинж юм. Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгүй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий. Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Үгүй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хөл хуурайшсан л бол нүүр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцөрөөр өвдөхийн үндэс болдог.

Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бvх биеэр тархдаг байна. Үүнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад үз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос түрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэ. Хоёр долоо хоногийн дотор өөрчлөлт гарахгүй бол эмчид хандаарай.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд