LOADING

Type to search

Сувилагчийн хэргийг шалгаж байна

Share

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд гарсан билээ.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах юм байна.

УНТЭ-ийн дарга Д.Хишигбаяр “Хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Бидэнд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Олон нийтийн сүлжээгээр хэргийн талаар элдэв таамаг дэвшүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна” гэв.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, талийгаач халдварын голомтод хоёр дахь хоногоо ажиллаж байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө ажлаа хэвийн хийж байсан аж. Талийгаач 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай сувилагч байжээ.

Цар тахалтай холбоотойгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм.

error: Content is protected !!