LOADING

Type to search

А.Адьяасүрэн: Шөнө хүйтэн хонолоо, одоо бүлээцээд сууж байна

Share

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өчигдөр оройноос өлсгөлөн зарлаж эхлээд байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өчигдөр (2021.05.05) дуусав.  АН-аас хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэсэн юм. 

УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг эсэргүүцэн, өчигдөр орой 18.00 цагаас эхлэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарласан. Тэд урд шөнө Сүхбаатарын талбайд хоножээ. Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй болжээ.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Харин тэд лайв бичлэг хийн нөхцөл байдлаа танилцууллаа.

error: Content is protected !!