No menu items!
HomeХүмүүсКайли: 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй

Кайли: 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй

-

21 настай Кайли Женнер өөрийн хүчээр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу тэрбумтан боллоо. Телевизийн реалити шоуны од тэрбээр 2015 оноос хойш гоо сайхны “Kylie Cosmetics” компанийг удирдсан байна. Одоо түүний хөрөнгийнх нь хэмжээ нэг тэрбум ам.доллар даваад байгаа ажээ.

Кайли Женнерийн 90 хувийг нь эзэмшдэг “Kylie Cosmetics” компани сүүлд “Ulta Beauty” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна. “Kylie Cosmetics”-ийн үлдсэн 10 хувийг эзэмшдэг ээж Крис нь менежментийн хөлс авдаг байна. Мөн компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд есөн хувиар өсөж, 360 сая ам.доллар хүрсэн нь үүнд нөлөөлжээ. Кардашьяны гэр бүлийн хамгийн отгон охин Кайли Женнер “Instagram”-д 128 сая дагагчтай бөгөөд цахим сурталчилгаа нь бүтээгдэхүүнийх нь борлуулалтад эергээр нөлөөлсөн байна.

Тэрээр саяхан Interview Germany сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Мэдээж хэрэг миний нөхцөл байдал арай ондоо. Би Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон нийтэд танигдан олон шүтэн бишрэгчтэй болсон байсан. Гэхдээ би 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй. Энэхүү компанийг үүсгэн байгуулахдаа би 100% өөрийнхөө хөрөнгийг ашигласан. Миний дансан дахь нэг ч зоос надад өвлөгдөж ирээгүй гэж хэлж болно. Үүгээрээ ч би их бахархдаг” хэмээн тэрээр хэлсэн байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд