No menu items!
HomeЭрүүл мэнд“Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац"-ыг амжилттай нэвтрүүллээ

“Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац”-ыг амжилттай нэвтрүүллээ

-

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 04 сарын 28-ны өдрөөс эхлэн “Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац” бүхий оношилгооны дэвшилтэт технологийг Монгол улсад анх удаа албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж эхэллээ. Энэхүү оношилгооны анхны суулгацуудыг далд хэлбэрийн зүрхний хэм алдагдлын шалтгааныг ялган оношлуулах зорилгоор тус эмнэлгээр үйлчлүүлсэн зүрх хаяа дэлсэх зовиуртай боловч яг зүрх дэлсэх үедээ зүрхний бичлэг хийлгэж чаддаггүй, онош нь бүрэн батлагдаагүй эмчлүүлэгч, мөн шалтгаан тодорхойгүй ухаан алдах зовиураар тус эмнэлэгт хандсан 2 эмчлүүлэгчид амжилттай суулгаад байна.

Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац гэдэг нь хүний зүрхэнд үүсэж буй аюултай хэм алдагдлуудыг 2-3 жилийн хугацаанд бүртгэн авах боломжтой,  жижиг хэмжээний суулгац бөгөөд уг суулгацыг биеийн цээжний өмнөд хэсэгт хэсэг газрын мэдээ алдуулалт дор жижиг (~0.5см) зүслэг хийн, арьсанд тарих маягаар суулгадаг. Тус эмнэлэг оношилгооны энэхүү технологийг энэ оны нэгдүгээр сард шинээр нээгдсэн Зүрхний хэм судлалын төвийн эмнэлзүйн тусламж үйлчилгээнд тухайлбал далд хэлбэрийн тосгуурын жирвэгнээг (ялангуяа тосгуурын жирвэгнээ бүхий хэм алдагдлын аблаци эмчилгээний дараа, шалтгаан тодорхойгүй тархины харвалтын дараа гэх мэт) илрүүлэхэд, шалтгаан тодорхойгүй ухаан алдалт, шалтгаан тодорхойгүй цөөн давтамжтай зүрх дэлсэх зовиурын үед хэм алдагдлын шалтгааныг илрүүлэх гэх мэт зорилгоор өргөнөөр ашиглах юм.

Эх сурвалж: ЭМЯ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд