No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #25: Гэр бүлийн хү чирхийлэлд өртсөн бол өөрийгөө болон бусад...

Зүрхээ сонс #25: Гэр бүлийн хү чирхийлэлд өртсөн бол өөрийгөө болон бусад хэн нэгнийг хамгаалахын тулд юу хийж чадах вэ?

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт COVID19 хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хү чирхийлэл ихсэж байгаа тул хохирогч, даван туулагчид өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хамгаалж болох, хэрэв хү чирхийлэлд өртсөн хэн нэгний талаар мэддэг бол хэрхэн туслаж дэмжиж болох талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

https://soundcloud.com/zurheesons/zrkhee-sons-25-covid19-ba-ger-bliyn-khchirkhiylel

ЦЕГ-ын статистикаас харахад бусад гэ мт хэргийн гаралт буурсан хэрнээ гэр бүлийн хү чирхийлэл өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ нь цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон, сургууль, цэцэгрлэг, ажил завсардсантай холбоотой байх магадлалтай юм.

Гэр бүлийн хү чирхийлэл гэдгийг маш энгийнээр хэлэхэд урьд нь гэр бүл байсан эсвэл гэр бүлийн гишүүдийн нэг нь нөгөөгөө өөрийн эрхшээлд байлгахыг хэлнэ. Энэ нь бие махбодийн болон сэ тгэлзүйн да рамт, эдийн засгийн байдал, бэ лгийн хү чилрхийллээр илэрч болно. Өөрөөр хэлбэл, хэрэв хүн гэртээ байхдаа гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс болж ай дастай, да рамттай, өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа бол гэр бүлийн хү чирхийлэлд байх магадлалтай гэсэн үг.

-Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хү чирхийлэл яагаад анхаарах асуудал болсон юм бэ?

Хэд хэдэн шалтгаан байдаг. Хөл хорионд орж, нийгмээс тусгаарлагдсан үед хү чирхийлэл үйлдэгч гэр бүлийнхээ гишүүдийг өөрийн эрхшээл, эрхэнд байлгах тактикийг улам илүү хэрэгжүүлж эхэлдэг. Мөн халдварт өвчний нөлөөллөөс айх айдас, уур уцаараа өөрийн эрх мэдэлд байгаа хүмүүст гаргадаг. Халдварт өвчнөөс улбаатай түгшүүр, ажил, орлогын нөхцөл байдлын талаарх асуудлаа эрүүлээр тайлж гадагшлуулах ёстой. Гэтэл өөрийн эрхшээлд байгаа гэр бүлийн хэн нэгэн гишүүнд гаргадаг байна. Өөр нэгэн шалтгаан нь асуудлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох байгууллагууд гол анхаарлаа халдварын нөхцөл байдалд шилжүүлэн ажиллаж буй нь хү чирхийлэл улам даамжрах шалтгаан болдог.

Тухайлбал, хохирогч болж буй хүнд тусламж үзүүлэх боломжгүй, хү чирхийлэл үйлдэж буйг хэн нэгэн мэдэхгүй, хариуцлага тооцохгүй гэх үүднээс хү чирхийлэл улам даамжирдаг. Тэгэхээр ийм олон шалтгааны улмаас хөл хорионы үед гэр бүлийн хү чирхийлэл илүү анхаарах ёстой сэдэв болж байна.

-Хөл хорионы үед хү чирхийллийн тоо нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын асуудал юм уу, гадны улс орнуудад нөхцөл байдал ямар байдаг юм бэ?

Бусад улс орнуудад ч мөн гэр бүлийн хү чирхийлэл анхаарал татахуйц сэдэв болсон. Ковид19 цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжлэх тусам гэр бүлийн хү чирхийллийн тоо өссөн үзүүлэлт бусад улс орнуудад ч гарч байна. Тухайлбал, Европын орнуудад гэр бүлийн хү чирхийлэл 25 хувиар өссөн байх жишээний.

-Гэр бүлийн хү чирхийлэлд өртсөн бол өөрийгөө болон бусад хэн нэгнийг хамгаалахын тулд юу хийж чадах вэ?

Хэрэв өөрийгөө гэр бүлийн хү чирхийлэлд өртөж байна гэж бодож байгаа бол өөрт тохиолдож болох аюулын эрсдэл ямар түвшинд байна вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Өөөрөөр хэлбэл нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэж үзэх. Хү чирхийлэл үйлдэгч үйлдэлдээ ямар нэгэн зэ всэг ашиглаж байна уу, хү чирхийллийн давтамж ойртож байна уу, аюултай мэдрэмж төрж байна уу зэргийг дүгнээд үзэх хэрэгтэй. Аюу лтай нөхцөл байдал үүссэн бол цаг алдалгүй яаралтай тусламж авах хэрэгтэй. 

Хэрэв тусалдаг, ойр дотны итгэлт хүн байгаа бол ямар нэгэн аю ултай нөхцөл байдал үүссэнийг илтгэх нууц үгийг харилцаандаа ашиглаж сурах, үүнийгээ хүүхдүүддээ ч мөн зааж сургах хэрэгтэй. Ингэснээр зайлшгүй шаардлагатай үед өөрийгөө хамгаалах юм.

Нөхцөл байдлыг харьцангуй аюул багатай гэж дүгнэж байгаа бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, хүүхдүүдтэйгээ ярилцах, өөрийгөө тайвшруулах энгийн зүйлсийг хийх, амьсгалын дасгал, иог хийх, тэмдэглэл хөтлөх зэргийг хийж болно. Мөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх хэрэглээний мөнгийг байнга нөөцөлж байх хэрэгтэй. Хү чирхийллийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхэдтэйгээ бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд маш ойр дотно байгаарай. Өөрийгөө яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах, өөрт юу хэрэгтэй байна гэдгийг мэдэж, түүнийгээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал.

Хөл хориотой байгаа энэ цаг үе, нөхцөл байдалд хү чирхийллийг дэвэргэхгүй, хурцадмал байдалд оруулахгүйгээр өөрийгөө хамгаалах арга хэмжээг авах нь зүйтэй. Мэдээж энэ нь хү чирхийлэл үйлдэгчийн үйлдлийг улам өөгшүүлж, гаргасан үйлдлийг нь зөвтгөж байгаа хэрэг биш. Харин хүнд нөхцөл байдлыг эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хохирол багатайгаар даван туулах шаардлага л гэсэн үг. Ингэснээр тухайн үед хү чирхийллийг хүлээн зөвшөөрсөн мэт боловч хү чирхийлэл намжсаны дараа өөрт болон хүүхэддээ ашигтай шийдлүүдийг олох боломж бүрдэнэ.

Хэрэв та гэр бүлийн хү чирхийлэлд өртсөн хэн нэгнийг мэддэг бол ямар нөхцөл байдалд байгааг шалгах хэрэгтэй. Өөрөө хохирогч биш байлаа гээд хү чирхийллийн хажуугаар дуугай өнгөрч болохгүй.

Гэр бүлийн хү чирхийллийн дуудлага хүлээн авах утаснууд: Цагдаагийн газрын 107, 102, хүүхдийн утас 108, Хү чирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505 болон Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэнгийн 1900-1100.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд