LOADING

Type to search

Зүрхээ сонс #24: Хүүхдүүд хөл хорионд байгаа учир сэтгэл санааны байдал нь өөрчлөгдөж байна

Share

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт хөл хориог эерэг байдлаар даван туулах аргуудын талаар ярилцлаа.

Подкастыг сонсох:

Хөл хорионы үеэр хүүхдээ хэрхэн анхаарах вэ?

Нийгмийн харилцаа нь хүүхдүүдийг тодорхой хэмжээнд стрессээс ангижруулж байдаг. Гэтэл тэр идэвхтэй үйлдлүүд хязгаарлагдаад ирэхээр хүүхдүүд маш их стресст өртөж байгаа юм. Мэдээж стрессс нь хүүхдийн насны онцлогоос хамаараад ялгаатай байдаг. Мөн ковидтой холбоотой мэдээллүүдийн  ихэнх нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан байна. Тэгэхээр хүүхдийн сонсож байгаа мэдээлэл амаар дамжин, очиж байгаа учраас агуулга нь гуйвж байдаг. Тиймээс хүүхдэд тохирсон хэллэгээр мэдээлэл өгөх хэрэгтэй.

Хэдий хөл хориотой байгаа ч гэсэн зарим нь ажил албандаа явж байгаа. Магадгүй ажлын ачааллаасаа болоод байнга гэртээ байгаа хүүхдээ төдийлөн сайн анзаарахгүй байх талтай. Хүүхдүүд хөл хорионд байгаа учир сэтгэл санааны байдал нь өөрчлөгдөж байна. Тэдэнд тоглох, гүйх орон зай дутагдаж эхэлсэн. Гэтэл насанд хүрсэн хүмүүст хүүхдийн хөдөлгөөн нь түвэгтэй, хэт шуугиантай санагдсанаар, хүүхдийн хөдөлгөөн, үйлдлүүдийг хянаж, хязгаарлах гээд байна.

Хэдий та ажилтай, ядарсан байлаа ч хүүхдэд гүйх, тоглох хэрэгцээ нь байгаа юм шүү гэдгийг мартаж болохгүй. Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал хэсэг нь хөдөлгөөн шүү дээ. Бие махбод хичнээн сайн хөдөлнө тэр чинээгээр хүүхдийн оюун санаа, сэтгэл зүй тогтвортой байна.

Хүүхэдтэйгээ ярилцаарай

Хэрэв таны хүүхэд айдас түгшүүртэй байвал тайвнаар ярилцах хэрэгтэй. Хүн болгон ковид-19-өөс  урьдчилан сэргийлж, бие биенээ хамгаалахын тулд ийм байдалд байгаа шүү гэдгийг насны онцлогт нь тохируулан хэлээрэй. Мөн эцэг эхчүүд ямар ч тохиолдолд хүүхдийг шүүмжгүйгээр сонсох хэрэгтэй. Түүнчлэн тоглоомоор дамжуулан хүүхдийн айдсыг гадагшлуулах боломжтой байдаг юм шүү.

Мэдээж хэрэг, хөл хорионы үеэр орлого нь багасгах гэх мэт олон дарамтууд ч гэсэн насан хүрэгчдэд ирж байгаа. Түүнийгээ та өөртэйгөө ярилцаж байж даван туулна. Хэрэв та энэ цаг үеийг эрүүлээр даван туулахыг хүсч байгаа бол эхлээд өөртөө анхаарал тавиарай.

Насанд хүрсэн хүмүүс өөрсдийгөө хэрхэн тайван байлгах вэ?

Ковид-19 бүх хүний сэтгэлийг тодорхой хэмжээгээр түгшээж байгаа. Үүний хажуугаар бизнесийн зогсонги байдал, санхүүгийн дарамт, орлогын бууралт гэх мэт асуудлууд нь дахиад нэг санаа зовоох шалтгаан болж байна. Тэгэхээр та энэ мэдрэмжүүдээсээ зугталгүй хүлээн зөвшөөрч, өмнөх амьдралын хэмнэлээрээ цаг үеийг даван туулахыг хичээгээрэй. Мөн булчин, бие амраах дасгалуудыг хийгээрэй гэж зөвлөе. Үүний хажуугаар хүүхэдтэйгээ ярилцаж, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлж, агаарт гарах хэрэгтэй. Агаарт гарах нь түр ч гэсэн  чөлөөтэй байдлыг мэдрүүлдэг.

Хүн тодорхой биш зүйлээс болоод айдаст, түгшүүрт автдаг. Ковид-19 хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа учраас бид түгшүүртэй байгаа. Засгийн газар ч гэсэн төлөвлөсөн зүйл байхгүй, бүгд л айдастай байна шүү дээ. Харин хувь хүн бид үүнийг эрүүлээр даван туулахын тулд өөрийн гэсэн тогтсон хэв маягтай байх хэрэгтэй. Мөн өдөр бүр хувцсаа сольж, эерэг контент үзэж, хоббигоо хөгжүүлээрэй гэж хэлье. Гэр бүлийн ажилд гишүүдийг эрх тэгш оролцуулж чадвал бид нэгдэж чадна. Хэрэв таны ойр дотнынхон хол байдаг бол видео дуудлага хийж, ярилцаарай. Нийгмийн харилцаагаа бүү багасгаарай гэж хэлье.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

error: Content is protected !!