LOADING

Type to search

Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 хүнээс халдвар илрээд байна

Share

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 40,396 болсон.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 998 нь дотоодын халдвар, нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 16 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Ингэснээр нийт дотоодын халдвар 39,748, зөөвөрлөгдсөн тохиолдол 503 болж нэмэгдлээ.

“Гаднаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 16 хүний хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тухайн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа” гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өмнө нь тус онгоцоор ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус нислэгээр ирсэн иргэдийн 35 нь халдвар аваад байна.

error: Content is protected !!