LOADING

Type to search

Хөгжим тоглож сурахад туслах 7 юүтүб суваг

Share

Хөгжмийн дэлгүүрт буй ямар нэгэн зэмсгийг анзаарч, уран бүтээлчийн тоглолтыг үзэж, өөрөө бие даан сурахаар зориглож байсан үе тохиолдож байсан уу? Тэгвэл энэ удаагийн “хөтөч” булангаараа бие даан хичээллэхэд нь туслах юүтүб сувгуудыг танилцуулж байна.

Smart Piano Mongolia

Онлайн сургалтын орчинд хамгийн их хандалттай, нэр хүндтэй Hoffman Academy-ийн төгөлдөр хуурын 104 онолын хичээлийг Монгол хэлнээ орчуулан хүргэдэг. Энэхүү онолын хичээл нь төгөлдөр хуур бие даан суралцагч бүх түвшиний хүүхэд багачууд, насанд хүрэгчдэд зориулсан.  Энгийн ойлгомжтой, сонирхолтой арга барил бүхий хичээлийн тусламжтайгаар онол, дадлагаа хослуулан суралцах боломжтой юм.

DaavkaTunes

Орчин үеийн дэлхийн Сонгодог гитар болон, Цахилгаан гитар, ФингерСтайл дэвшилтэт сургалттай мөр зэрэгцэн алхаж хөгжмөөр хичээллэсний ач холбогдлыг нийгэмд үр дүнгээрээ таниулах, ирээдүйн оюунлаг иргэдийг хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Мөн мэдээж бүх төрлийн хөгжмийн боловсролыг олж авах боломжтой.

Чимэглэн

Монголын хамтлаг дуучдын уран бүтээл болон хөгжмийн анхан шатны мэдлэг олгох үнэгүй цахим сургалтуудыг зохион байгуулдаг. Тус суваг нь 27 мянган дагагчтай байна. Эндээс гитар, үкүлэлэ, аман хуур гээд олон төрлийн хөгжмийн боловсролыг судлах боломжтой юм.

Marty Schwartz Guitar Jamz

Энэ хүний нэрийг гитар хөгжим эхлэн суралцагч бараг бүх хүмүүс мэддэг гэнэ. Түүний видео бичлэгүүд маш алдартай бөгөөд энгийн аргаар тайлбарладаг давуу талтай. “bar” аккорд барихаас эхлээд хэрэгтэй бүх мэдээллээ олж авах боломжтой юм.

Lipyr

Товчлуурт хөгжим дарж хөгжмийн онолын ойлголттой болохыг хүсч байгаа хүн болгонд зориулагдсан суваг. Залуу төгөлдөр хуурч Эндрю Фомэнзек танд хичээл заана. Төгөлдөр хуурын хичээлүүдийг хөгжмийн онолтой холбосон цөөн хэдэн сувгуудын нэг нь энэхүү юүтүб суваг юм. Төгөлдөр хуурч Эндрю удирдамж, зөвлөгөө эрэлхийлж буй хөгжимчдийг нэгтгэхийн тулд алдарт зохиолуудын нотыг бэлтгэдэг.

Drumeo

Энэхүү сувгаар бөмбөрийн хичээл заадаг. Бөмбөр тоглохыг заах цогц хичээлүүдийг багтаасан бөгөөд анхлан суралцагчдаас эхлээд бөмбөрдөж чаддаг хүмүүст ч тохиромжтой.Мөн зочид урьж уран зургийн хичээл, амьд тоглуулалт, техник хангамжийн зөвлөгөө өгөх зэргийг цогцлоосон хамгийн шинэлэг, олон талт суваг юм.

Professor V

Хэрэв та хийл хөгжим тоглож сурахын хүсч байгаа бол Professor V  юүтүб хуудсыг дагаарай. Хийлийн багш танд мэргэжлийн түвшинд хичээл заана.

error: Content is protected !!