LOADING

Type to search

10 баримт: Үзэсгэлэнт жүжигчин Eugene

Share

“Пентхаус” цувралын найруулга, жүжигчдийн гайхалтай тоглолт нь олон хүний сэтгэлийг татсаар байна. Уг киноны дүрийг гайхалтай бүтээж буй жүжигчдийн нэг нь яах аргагүй  Eugene билээ. Түүний талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

1. Eugene 1981 оны 3-р сарын 3-нд төрсөн. Тэрээр АНУ-ын Гуамд суурьшсан өвөөгийнхөө санал болгосноор бага сургуулийн 5-р ангийн эхний семестрийг төгсөөд гэр бүлийнхээ хамт Гуам руу цагаачилж, тэнд бага насаа өнгөрүүлсэн байна.

2. Eugene арван жилд байхдаа онц сурдаг охин байсан. Тэрээр Агуэда И.Жонстоны дунд сургуульд, Жон Кеннедийн нэрэмжит ахлах сургуульд суралцаж  байгаад ээж, дүүтэйгээ хамт Солонгост буцаж ирээд, эцэст нь Солонгос улсын Кент гадаад сургуулийг төгсжээ. Мөн тэрээр Солонгосын Их Сургуулийн Франц хэлний ангийг төгсөж, дээд боловсрол эзэмшсэн байна.

3. Тэрээр 1997 онд S.E.S охидын хамтлагт багтаж чадсанаар урлагийн гараагаа эхэлсэн юм. Eugene нь хамтлагийнхаа хамгийн царайлагт тооцогддог байжээ. Тус хамтлаг 1997-11-01-нд хамгийн анхны “Би чиний охин” цомгоо гаргаж байсан ба үүний араас дараалан хит дуунуудтай цомгуудаа гаргаж байв. 2002 онд хамтлаг тарсан бөгөөд үүний дараагаар Eugene өөр нэгэн чадвараа нээн жүжигчин болох замналдаа орсон юм.

4. Eugene 2002 онд “Loving You” кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Харин түүнийг Монголчууд “Зуун жилийн өв залгамжлагч”, “Миний ээж” зэрэг цувралуудаар нь сайн мэдэх билээ. Түүний тоглосон бусад алдартай кинонууд нь “Save the Last Dance for me”, “Wonderful Life”, “Bread, Love and Dreams” юм. Мэдээж түүний сүүлд тоглосон “Пэнтхаус” цувралыг дурдахгүй өнгөрч болохгүй. Уг кино нь үзэгчдийн байлдан дагуулсан хэвээр байна. Хайр сэтгэл, өс хонзон, өшөө авалт, эхийн хайр, өрсөлдөөн хосолсон 100 давхар тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдрах баячуудын хоорондох адармаатай харилцааг дүрсэлсэн тус кино үзэгчдийн анхаарлыг ихэд татаж буй.

5. Eugene нөхөртэйгөө 2009 онд нэгэн кино зураг авалтын үеэр танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болжээ. Түүний нөхөр нь жүжигчин Ki Tae Young гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ. Тэд 2011 онд Сөүл хотын нэгэн сүмд даруухан хурим хийсэн байна. Уг хуримын ёслолд зөвхөн 2 талын гэр бүл, дотнын найз нөхдөө урьсан бөгөөд хуримын дараа Европ руу 3 сарын бал сарын аялалд явж байжээ. Хосууд өдгөө хоёр хүүхэдтэй билээ.

6. Eugene орлогынхоо ихэнх хувийг уран бүтээлээсээ олдог. Түүний хөрөнгө 2020-2021 онд мэдэгдэхүйц өссөн талаар Солонгосын хэвлэлүүд онцолжээ. Тэрээр 2020 онд  1-5 сая долларын орлого олсон байна.

7. Eugene авьяас чадвараараа төдийгүй үзэсгэлэнт дүр төрхөөрөө алдартай. Төрөлхийн гоо үзэсгэлэнт бүсгүй “Би үе үе өөрийгөө харж байхдаа гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл төрдөг. Гэхдээ би гоо сайхны хагалгааг хийлгэх тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Харин үүний оронд жингээ барьж, зөв хооллохыг эрмэлздэг” хэмээн ярилцлага өгч байжээ.

Зургийн тайлбар: Охины хамт

8. Тэрээр 2009 онд “Eugene’s Beauty Secrets”, 2011 онд “Eugene’s Get It Beauty” хэмээх хоёр номыг тус тус гаргасан чадварлаг бүсгүй юм.

9. Шагналууд

2020 онд SBS Drama Awards – Шилдэг эмэгтэй дүр /Пентхаус киногоор/

2015 онд KBS Drama Awards – Шилдэг эмэгтэй жүжигчин /All About My Mom киногоор/

2011 онд KBS Drama Awards -Богино драмын тусгай жүжигчин /Drama Special: Princess Hwapyung’s Weight Loss киногоор/

10. Тэрээр өөрийнхөө амьдралын хэв маягийн талаар шүтэн бишрэгчидтэйгээ нээлттэй хуваалцдаг. Хэрэв та түүний талаарх өдөр тутмын мэдээллийг нь авахыг хүсвэл “eugene810303” инстаграмм хаягийг дагаж болно.

error: Content is protected !!