LOADING

Type to search

Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ

Share

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 3-ны өдрийн мэдээгээр 1, 3 сая иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ. Үүнээс 495 мянга орчим иргэн хоёр дахь тундаа хамрагдсан байна.

Дархлаажуулалтын хүрээнд БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буй. Дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тун вакциныг хүлээн авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ. Өөнөөдөр 148,800 тун Vero Cell вакциныг хүлээн авна.

Харин Засгийн газраас төлөвлөсөн бусад вакцины татан авалтууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар ЭМЯ-ны эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.

error: Content is protected !!