No menu items!
HomeЗөвлөгөөХүүхэддээ хэлдэг хатуу үгс

Хүүхэддээ хэлдэг хатуу үгс

-

Нэг гартаа тоглоомон утас, нөгөө гартаа жижигхэн шүүр барьсан бяцхан охин минь өрөөндөө хүүхэлдэйтэйгээ ярьж байгаа нь хаалганы гаднаас сонсогдов.

“Би Сьюзиг буланд зогсоочихсон байгаа. Тэр өнөөдөр бас л үймүүлсэн. Хийх ёстой зүйлээ хийхгүй, хүний үг сонсохгүй болохоор нь би шийтгээд.” хэмээн яриагаа эхлэхэд нь би өөрийгөө сонсож байгаа юм шиг л санагдлаа.

Тэгээд өөрийн эрхгүй хаалганы гаднаас охиныхоо яриаг үргэлжлүүлэн сонсов.

“Би бүр залхаж гүйцлээ. Түүнийг яахаа ч мэдэхгүй юм. Ажлаа хийж байхад минь тоглоод, үймүүлээд л байх юм. Аяга угааж өгөх гэж байгаад хагалаад хаячихсан. Ганц аяга ч угаачихаж чадахгүй шүү. Гэрээ цэвэрлэж байхад хамт тоглооч гэж гуйх юм. Ажлаас их юм алга байхад би яаж түүнтэй хамт тоглоод сууж байхав дээ…”

Эдгээр үгс миний дотрыг хутгаар сийчих шиг л боллоо. Зургаахан настай балчир охиныхоо хүүхэд насанд би ямар дурсамж үлдээж байна вэ? Ганцхан олдох хүүхэд насыг нь гомдлоор дүүрэн байлгах гэж үү?

Санаандгүй сонссон охины минь яриа намайг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхөөр шийдэхэд хүргэлээ. Би түүнийхээ ертөнцийг гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн байлгахын төлөө хичээж, сайн ээж байх болно. Охин минь хүүхэлдэйтэйгээ тоглохдоо хэзээ ч дахин ингэж ярихгүй гэдэгт итгэж байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд