No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

76: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг онцолж байна.

Товч намтар

Т.Аюурсайхан Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн. 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур, мөн Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан, мэргэжлийн эдийн засагч.

Тэрээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаар ажилласан.

Т.Аюурсайхан 2008 оноос улс төрийн албан тушаал хашиж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байжээ. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон. 2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаасаа хойш өдгөө хоёр дахь удаагаа Чингэлтэйчүүдийг Их хуралд төлөөлж байна.

Хөрөнгө, орлого

УИХ-д нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнадаг билээ. Тэрээр хөрөнгө орлогоо ийн мэдүүлжээ.

Т.Аюурсайхан 2015 онд 13 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ. Харин 2016 онд  буюу УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараа жилийн орлого нь 195 сая болж өссөн байна. Мөн 2017 онд 70 сая, 2018 онд 166 сая, 2019 онд 146 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд 430 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай гэж байсан бол 2019 онд 900 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай гэж мэдүүлсэн байна.

Харин 2015 онд өөрийн машинуудаа 113 саяар үнэлж байсан бол, 2019 онд 307 сая төгрөгийн үнэ бүхий гурван машинтай гэжээ. Тэрээр мал аж ахуйн орлогоо 2015 онд 34 сая төгрөгөөр үнэлж байсан бол энэ орлого нь 2018 онд 177 сая төгрөг, 2019 онд 197 сая болж өсчээ.

Тэрээр 2015-2017 онд огт хадгаламжгүй хэмээн мэдүүлж байсан ч 2018 онд 123 сая, 2019 онд 136 сая төгрөгийн хадгаламжтай гэж Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.

Дэлгэрэнгүй эндээс харж болно.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах акцыг гишүүдийн хамт зохион байгуулав

2018 онд М.Энхболдыг ёс зүйн шаардлага хүлээж, УИХ-ын даргын суудлаас огцруулсан акцыг зохион байгуулсан таван гишүүний нэг нь Т.Аюурсайхан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой, амжилттай зохион байгуулсан байдаг.

Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулгыг АТГ-т хүргэх ажлыг түргэсгэхийн төлөө ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцар улсад ажлаар айлчилж, энэ хүрээнд, тус улсын “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын дансны гүйлгээний хуулгыг хүлээн авсан тухай гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байдаг.

Тэрбээр, “…2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг Швейцарын тал, ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлэхээр болсон юм. Айлчлалын үеэр, тус банкны төлөөлөгчтэй уулзахад, дансны хуулга хүлээлгэж өгөхөөс гадна, бүх төрлийн нэмэлт мэдээлэл гаргаж өгөхдөө бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Одоогоор АТГ-т С.Баярцогтын дансны хуулга нь ирээгүй байгаа юм байна. Тиймээс С.Баярцогтын дансны хуулгыг АТГ-т хүргэх ажлыг түргэсгэхийн төлөө ажиллана” гэсэн байдаг.

Харин үүний хариуд С.Баярцогт “Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм. Швейцарын тал ямар нэгэн улс төрчид, тэмцэгчдэд өгөх боломжгүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж, хуулийн байгууллага шалгасны дараа мэдээллээ өгнө” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд