LOADING

Type to search

Дуучин С.Нарангийн онцлох гэрэл зургууд

Share

Рок попын ертөнцийн томоохон төлөөлөл бол Соёлын тэргүүний ажилтан, поп дива, дуучин С.Наран. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Дуучин С.Наран Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд аравдугаар анги хүртлээ суралцаж төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд Кино драмын ангид 1991 онд элсэн суралцжээ. Тэрээр “Хүүхэд байхдаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Олон нийтийн ажилд идэвхтэй, дуулж хуурддаг, анги хамт олноо, найз нөхдөө олон нийтийн ажилд их уриалдаг хүүхэд байсан” гэжээ.

1995 он. Поп дива нар

2003 он. Шинэ цомгийн зураг авахуулах үеийн гэрэл зураг. Тэрээр “Шинэ цомгийн зураг авахуулах гэж бөөн ажил болсноо дурсан саналаа. Урлах Эрдмийн Дээд Сургуулийн өгсөн энэ хувцсанд  их дурлаж  бас нүүрийг минь хэтэрхий  их будчихлаа гэж их ичиж билээ” хэмээх тайлбартайгаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

2004 он. “Миний хүсэлд” 17 дуутай цомгоо гаргав.

Тэрээр одоогоос 17 жилийн өмнө  улс төрч, зохиолч Ц.Оюунгэрэлийн хамт.

2005 он. Тэрээр япон хэл дээр дуу бичүүлэх гээд Токиод нэг сар завгүй ажиллаж байжээ.

2013 он. “My voice 2” бие даасан тоглолтоо хийв.

2016 он. “Welcome to my heart” нэртэй тоглолтоо хийж, фенүүдээ баярлуулав.

2017 он. Поп дива, дуучин С.Наран, “Андууд” хамтлагийн цомгийн баярын тоглолтон дээр “Нүдний шил” дуугаа дуулж буй агшин. Шударга зан, өвөрмөц хоолойгоос гадна түүнийг чимдэг зүйл нь “нүдний шил” билээ.

2018 он. Дуучин С.Наран нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарав.

2019 он. Токио хотын Hulic Hall-д бие даасан тоглолтоо хийв.

2020 он. Дуучин Б.Баярцэцэгтэй хамт “Together” амьд хөгжмийн тоглолтоо толилуулав.

2021 он. Тэрээр “Ододтой бүжиглэе” шоуг шүүж байгаа билээ.

error: Content is protected !!