No menu items!
HomeМонгол брэндАрьсан эдлэл, урлалын онцлох таван БРЕНД

Арьсан эдлэл, урлалын онцлох таван БРЕНД

-

Энэ удаагийн “хөтөч” булангаараа арьсан эдлэл, урлалын Монгол БРЕНДүүдийг танилцуулж байна.

MR бренд

SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэнд үүсгэн байгуулагдаад 10-аад жил болж байна. Тус брендийн бүтээгдэхүүнүүд дотооддоо төдийгүй Япон, Солонгос, Тайваний хэрэглэгчдийн дунд эрэлттэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, аяллын, ажил хэргийн, гоёлын 70 гаруй төрлийн цүнх, 30 гаруй төрлийн хэтэвч, түлхүүрийн оосор гэх мэт жижиг эдлэлийг Монголдоо боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэдэг нь тус компаний онцлог давуу тал бөгөөд зөвхөн үхэр сарлагийн сайн чанарын ширээр хийдэг. 

Фейсбүүк хуудас: MR brand

LEMON бренд

Тус хамт олон нь 2017 оноос хойш гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа туршлагатай бөгөөд одоогоор дотоодын зах зээлдээ өөрсдийн брэндээ таниулахаар ажиллаж байна. 

ЛеМон брэндийн бүтээгдэхүүнүүд Монгол малын сайн чанарын арьсаар хийгддэг тул бэлчээрийн малын арьсны онцлог болох бат бөх чанар, арьсны хээ, судал зэрэг нь арьсан эдлэлийн загвар нэг бүрийн дахин давтагдашгүй чанарыг илэрхийлж илүү натурал харагдуулдаг.

Түүнчлэн хэрэглэгчийн нэр болон лого, дардсыг худалдан авсан бутээгдхүүн дээр нь дарснаар зөвхөн захиалагчид зориулсан, цор ганц бүтээгдэхүүн урлаж өгдгөөрөө онцлог юм.

Веб хуудас: leathermongolia.com

Фейсбүүк хуудас: LeMon Brand

“LIVON” бренд

“Livon” брендийг үүсгэн байгуулаг Б.Үнэнбаяр ШУТИС-д Арьсан эдлэлийн технологи, дизайнерийн мэргэжлээр суралцаж төгссөн нэгэн. Тэрээр 2014 онд “LIVON” брэндээ үүсгэн байгуулж, хоёр жилийн хугацаанд уран бүтээлч байдлаар ажилласан. 2016 онд албан ёсоор “Creative Livon” компанийг байгуулаад өдгөө  дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өдгөө брэнд цүнхний өөрийн нэрийн 40 гаруй загвар гаргасан байна. Бүтээгдэхүүндээ үндэсний хэв шинжийг шингээж, дэлхийд өрсөлдөх брэнд үүсгэх зорилготой учраас чанартай материал сонгож, жижиг деталь нэг бүрийг анхаарч ажилладаг.

Фейсбүүк хуудас: LIVON  

“CHOICE”  бренд

Шарк Танк шоунд оролцож санхүүжилтээ босгосон бизнес эрхлэгч Б.Ганбаатар эрчүүдэд зориулсан европ загварын гутлыг эх орондоо өөрийн гараар урладаг. Тус бренд нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн эрчүүдэд зориулсан арьсан гутлыг гар аргаар урладаг. Мөн зүү ороох, гар чимэглэл, хатгамал зэрэг цор ганц онцгой гутлуудыг хэрэглэгчийн хүссэн загварын дагуу захиалгаар үйлдвэрлэдэг.Үүнээс гадна бүтээсэн гутландаа 4-5 жилийн баталгаа өгдөг аж.  

Фейсбүүк хуудас: “Choice”                                                               

ARAGONT Leather Art Studio

Төрбат гэх залуу арьсан урлаач, чимэглэх зураач мэргэжилтэй. Тэрээр сургуулиа төгссөнөөсөө хойш 10-н жилийн хугацаанд арьсан сийлбэртэй эд эдлэл хийх арга барилд суралцан 2017 оноос ARAGONT Leather Art Studio-г үүсгэн байгуулжээ. 

Тус брендийн онцлог нь Монголд боловсруулсан ургамлын идээлэгтэй ширэн дээр монгол уран дарханы аргыг ашиглаж зүсүүрдэн цохиж хийгддэгээс гадна бүтээгдэхүүн бүр нь захиалагчийн хүсэлтээр дахин давтагдашгүй зураг дүрсэлээр хийгддэг. Одоогоор арьсан сийлбэртэй цүнх, хэтэвч, бүс, мөрөвч, хутганы хуй, малгай, гутал зэргийг захиалгаар хийж байна.

Фейсбүүк хуудас: ARAGONT Leather Art Studio

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд