LOADING

Type to search

Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог сулруулахаар төлөвлөжээ

Share

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ.

Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж.

УОК-ын ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдаж уг асуудлыг хэлэлцэж, Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Тавдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд 94,946 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 52,082 хүн вакцинд хамрагдсаны  30,417 нь нэгдүгээр тунгаа хийлгэжээ.

error: Content is protected !!