LOADING

Type to search

Л.Энхсайхан: ДЭМБ-аас “Фрайзер” вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэдэг зөвлөмж өгсөн

Share

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайханы мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, “Хүүхдийн вакцины талаарх мэдээллийг хүмүүс их асууж байна. “Фрайзер” вакциныг 16 наснаас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгч байна. Бусад вакцинуудын хувьд 18-аас доош насны хүүхдэд шууд хэрэглэж болно гэсэн зөвлөмжүүд гараагүй байна. Насанд хүрэгчид вакцины бүрэн тундаа хамрагдчихвал хүүхдүүдэд халдвар тараах магадлал буурна.

Вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийх үү гэдэг асуултууд их ирж байна. Синофарм үйдвэрийн “Веросел” вакцины хувьд жирэмсэн хүнд эсрэг заалттай байгаа. Учир нь дата мэдээллүүд нь дутмаг байгаа тул хориглох заалтанд орсон байгаа юм. Харин хөхүүл эмэгтэчүүдэд уг вакциныг хийж болно. “Спутник” вакцины хувьд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийнэ гэсэн мэдээлэл дутмаг байгаа тул одоохондоо эсрэг заалттай байгаа юм.

Мөн “Спутник V” вакцины татан авалтын талаарх хүлээлт их байна. “Спутник V” вакцин нь хос вектор агуулсан вакцин тул АстраЗенека вакцинтай үйлдлийн хувьд төстөй. Тус вакцин нь маш цөөн тоогоор буюу хэдхэн цагийн дотор хийж дуусах хэмжээний бага тун ирж байгаа. Хоёрдугаар тун ирэх хугацаа мөн хойшилж байгаа. Үйлдвэрлэгчээс ирсэн мэдээлэл даар хоёр дахь тунг хийх хугацааг 21-90 хоног гэж тогтоож өгсөн. Заавал Спутник V вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаад  хоёр дахь тундаа хамрагдаж чадахгүй бол халдварт өртөх, хүндрэх эрсдэл нь хүн хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байх тул вакцинд хамрагдахдаа үүнийг анхаарах хэрэгтэй.

Ямар ч вакциныг сайн, муу гэж дугаарлах нь хамгийн зохисгүй үзэгдэл. ДЭМБ-аас вакцины хомсдолтой байгаа энэ үед ямар вакцин тухайн хүнд боломжтой байна түүнийг л хийлгэ гэдэг зөвлөмж өгч байгаа. Вакцинд хамрагдсан хүмүүс халдвараар хүндрэх, нас барах үзүүлэлт буурч байна. 90-100 хувь гэдэг бол маш том үзүүлэлт. Вакцин хийлгэсний дараа дархлаа тогтоц ямар түвшинд байгаа талаарх судалгаа шинжилгээний ажлууд эхлээд явж байна” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд сорьцод шинжилгээ хийснээс 911 хүнд халдвар илэрснээр МУ-д бүртгэгдсэн халдварын тоо 39381 болж байна. Шинэ тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 823 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд Ковид19-ийн халдвартай хоёр хүн нас барж, нийт нас баралт 119 боллоо.

Өнөөдөр 1225 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 22932 болж байна. Одоогоор халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд хүний тоо 119 байна.

error: Content is protected !!