No menu items!
HomeЭрүүл хүүхэдТөрөх үеийн өвдөлт намдаах аргууд

Төрөх үеийн өвдөлт намдаах аргууд

-

Нийслэлийн Амгалан амаржих газраас фейсбүүк хуудсаараа дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Мөнхзулын “Төрөх үеийн өвдөлт намдаах энгийн аргууд” сэдвийн хүрээнд өгсөн зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.  

Төрөлт нь ямар ч өвөдлтгүйгээр үргэлжлэх боломжгүй бөгөөд төрөх үеийн өвдөлт гэсэн үе шатыг зайлшгүй туулдаг. Өвдөлтгүйгээр төрөх нь боломжгүй асуудал хэдий ч бага бага өөрчлөлт хийж, өөрсдөдөө тав тухтай нөхцлийг бүрдүүлснээр өвдөлтийг аль болох багаар мэдрэх боломжтой юм. Умайн хүзүү 10  см нээгдэхээс хүүхэд төрөх хүртэлх үед ээжүүд өвдөлт мэдэрдэг. Анхан болон хожуу төрөлт, бие махбодийн онцлогоос хамаарч үргэлжлэх хугацаа, өвдөлтийн хүч нь харилцан адилгүй байна. Үүн дээр нэмээд тухайн эмэгтэйн сэтгэлзүйн бэлтгэл нь хамгийн том хүчин зүйл болж байдаг. Төрөлтийн үеийн өвдөлт нь эмгэг өвдөлт биш эрүүл өвдөлт учраас айж сандрах, түгших мэдрэмжээ дарж, сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэж ирэх нь зүйтэй.

Өвдөлт намдаах аргууд:

АМЬСГАЛЫН ДАСГАЛ:  Хамгийн эхэнд амьсгалын дасгалыг хийнэ. Амьсгалын дасгал гэдэг нь хүч тамир нөхөхөөс гадна хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмж өгдөг тул ээжид маш чухал. Зөв амьсгал гэдэг нь хамраараа гүнзгий амьсгал авч, хамар эсвэл амаараа үлээж гаргах юм. Өвдөлт эхлэх үеийн амьсгал зохицуулалтаараа намдаах боломжтой.

ДӨРВӨН ХӨЛЛӨХ:  Энэхүү дасгал нь умайн хүзүү хурдан нээгдэхэд тустайгаас гадна нуруугаар нь өвдөж буй ээжүүдэд эвтэйхэн байрлал болж, нурууны өвдөлтийг намдаадаг.

БӨМБӨГӨН ДЭЭР СУУХ: Умайн базлалтын үед бөмбөгөн дээр суух, бага зэргийн үсрэлттэй хөдөлгөөн хийвэл өвдөлт намдана.

ЗОГСОЛТ: Зогсох үед татах хүчний нөлөөгөөр хүүхэд хурдан доошилж, өвдөлт нь богино хугацаанд үргэлжилнэ.

ХЭВТЭЛТ: Хоёр хажуу талаараа ээлжлэн хэвтэх нь нуруу болон давсгаар нь өвдөж буй ээжүүдийн өвдөлтийг намдаадаг.

ИЛЛЭГ: Энэ нь өвдөлт намдаах маш үр дүнтэй арга юм. Өвдөлтийн үед гар, хөл, нуруугаараа иллэг хийлгэснээр өвдөлт намддаг. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд төрнө, өвдөлт мэдрэнэ гэдэгт сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэж ирэх нь өөрсдөдөө төрсний дараах тамир тэнхээг маш сайн бэлтгэж өгдөг юм шүү. Өвдөж эхлэхээс өмнө дээр дурьдсан аргуудаас өөрт аль эвтэйхэн, тохиромжтойг сонгож, бэлтгэлээ хангаад ирэх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. Манай эмнэлэгт төрөлтийн үеийн хамтрагч гэдэг мэргэжилтэн төрөх гэж буй, төрсөн  эхчүүдэд туслах үйлчилгээг үзүүлдэг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд