LOADING

Type to search

Б.Ууганбаяр: Засгийн газрын зүгээс төлөвлөсөн вакцины татан авалтууд хойшилсон

Share

ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

“Сүүлийн хоногт 8,522 хүнд шинжилгээ хийхэд 1,185 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 37,829 боллоо. Эдгээрийн 1 нь зөөвөрлөгдсөн, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,059 нь Улаанбаатар хотод, 123 нь орон нутагт илэрсэн байна. Мөн хугацаанд 1,026 хүн эмчлэгдэн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 21,707 боллоо. Коронавируст халдварын хүндрэлийн улмаас 2 хүн нас барснаар нийт нас баралт 117 болоод байна.Өнөөдрийн байдлаар 4,919 хүн эмчлэгдэж байгаагаас 484 хүний биеийн байдал хүнд, 112 хүний биеийн байдал маш хүнд байна.

Өнөөдөр Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг хийхээр нийслэлийн хэмжээнд 119 цэгт, 200 гаруй баг, 2000 гаруй эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өнөөдөр 75 мянган хүнийг дархлаажуулалтанд хамруулах төлөвлөгөөг гаргаад буй юм. Мөн хөдөө орон нутгийн харьяалалтай иргэд регистрийн дугаараа бүртгүүлээд вакцинжуулалтанд хамрагдах бүрэн боломжтой тул амьдарч буй газрынхаа хамгийн ойрын дархлаажуулалтын цэгт очно.

Өнөөдрөөс эхлэн 21 аймаг руу иргэдийг дархлаажуулах вакцины цувааг илгээж байна. Ирэх долоо хоногоос орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажил эрчимтэй үргэлжилнэ.

Олон хүмүүс вакцины татан авалттай холбоотой асуултуудыг тавьж байна. Засгийн газрын зүгээс төлөвлөсөн вакцины татан авалтууд хойшилсон. Энэ нь манай улсаас бус тухайн орноос шалтгаалан хойшилж, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа учраас одоо байгаа вакцинаараа иргэдийг вакцинжуулна. Хувийн хэвшлийн байгууллагууд тодорхой хэмжээнд вакцин оруулж ирж байгаа мэдээлэл байна. Оруулж ирсэн вакциныг хэрхэн захиран зарцуулах нь тухайн хувийн хэвшлийн зохион байгуулалтын асуудал тул Засгийн газрын зүгээс оролцохгүй” гэж ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

error: Content is protected !!