No menu items!
HomeХэн юу хэлэвС.Одонтуяа: Иргэдийн хэрэглэж буй ус эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу

С.Одонтуяа: Иргэдийн хэрэглэж буй ус эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу

-

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.30/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн цагт Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх гишүүн С.Одонтуяа санал бодлоо хэлэлцлээ.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Усны талаарх ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Түүнчлэн эрх зүйн орчины үндэслэлэээр үнэ тариф болон усны хэрэглээг зөв зохистой хэрэглэхэд цөөнгүй олон шийдэлд хүрсэн байна. Иргэдийн хэрэглэж буй усны эрүүл ахуйн шаардлага дээр хэдэн асуулт асууя.
Усны эрүүл ахуйн шаардлага хангасан, хангаагүй тал дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тгэвэл ард иргэдийн хэдэн хувь эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж байна вэ? Тооцоо болон судалгаа байгаа юу? Аж ахуйн нэгжүүдэд үйлдэрлэлийг зориулттай ус нийлүүлэх бодлого байна уу?
Саарал ус хэрэглэх асуудлыг хэрхэн яаж дэмжиж байна вэ? Өнөөдрийн байдлаар ААН-үүд яг хэдэн хувь саарал ус хэрэглэж байна вэ?
Мөн ус бохирдуулагч эх үүсвэрүүдийг хэрхэн багасгаж, ямар үр дүнд хүрсэн бэ? Ариутгал цэвэрлэгээ болон технологийн дэвшлийг ашиглаж байгаа юу? Эсвэл гол усруу цэвэрлэсэн болоод хийж байгаа юм уу?
Түүнчлэн судалгаа, шинжилгээний зардалд хэр их мөнгө зарцуулдаг вэ? Яагаад гэвэл усны эдийн засаг үр ашгийг дэмжих чиглэлээр асууж байна. Шинжлэх ухаанч бодлогогүй байснаар усны асуудлыг зөв зохистой зохицуулж чадахгүй гэж харж байна.
Эцэст нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжыг шинэчлэх асуудал ямар түвшинд явж байна вэ? Мянганы сорилтын корпарацитай 350 сая долларын гэрээ хийсэн” гэлээ.
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд