No menu items!
HomeГоо сайханҮсний ургалтыг хурдасгадаг 7 хүнс

Үсний ургалтыг хурдасгадаг 7 хүнс

-

Торгомсог намирсан урт үстэй болно гэдэг бараг бүсгүй хүн бүрийн мөрөөдөл. Үсээ сайхан байлгахын тулд шампунь, үсний тэжээл, тос гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байх. Гэхдээ үсний ургалтыг хурдасгахад хамгийн чухал зүйлсийн нэг бол яалт ч гүй хоол хүнс юм.

Салмон

Энэ загасанд агуулагдах омега-3 тосны хүчил нь үсний булцууг бэхжүүлж, үсний ургалтыг идэвхжүүлдэг. Салмон загасанд В12 аминдэм, төмөр агуулагддаг бөгөөд энэ нь таны үсийг хурдан ургуулахад тусалдаг.

Хясаа

Хясаа нь цайрын эх уурхай бөгөөд үүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл үс нь илүү хурдан ургаж, гялалздаг. Өдөрт 1 ширхэг хясаа идэхэд цайрын өдрийн хэрэгцээг нөхөж өгдөг. Өдөр тутамдаа шинэхэн хясаа идээд байх боломж тэр бүр байдаггүй учир цайр ихээр агуулдаг улаан буудайн хивэг, үхрийн мах ялангуяа элэг, гахайн мах хэрэглэж байх хэрэгтэй.

Тахианы мах

Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд бидний биед кератин үйлдвэрлэхэд хэрэгтэй байдаг. Зөвхөн 2-3 сарын хугацаанд уураг дутагдахад үс унаж ургалт нь зогсдог байна. Цацагт хяруул, туулай гэх мэт амьтны мах нь ч хангалттай хэмжээний  уураг агуулдаг.

Өндөг

Өндөг нь үс ургах, үсний хэвийн нөхцөлийг хангахад шаардлагатай элементүүд болох уураг, биотин агуулдаг. Биотиныг нь үс уналтыг зогсоохын тулд хүнсний нэмэлтээр хэрэглэж болох боловч хоол хүнсээр олж авах нь илүү үр дүнтэй байх болно. Үүнээс гадна өндөг нь бидний үсэнд хэрэгтэй лейцин (эсийн хуваагдлыг хариуцдаг) болон бусад амин хүчлүүдийг агуулдаг.

Бүйлс

Бүйлс нь витамин Е агуулдаг тул үсний ургалтыг идэвхжүүлж, үсийг бэхжүүлдэг. 30 грамм бүйлсэнд (ойролцоогоор 15-20 самар) өдрийн нормын 70% нь агуулагддаг байна. Нэмж дурдахад бүйлс нь биотин, өөхний хүчил, В витамин зэрэг ашигтай бодис агуулдаг.

Хулууны үр

Хулууны үрэнд үс ургалтыг хариуцдаг B1, B2, B3, B4 витаминууд, болон тархинд сайнаар нөлөөлдөг B5, B6 зэрэг витаминуудыг агуулдаг. Хэрэв таны үс ихээр унаад байгаа бол хулууны тосыг хоол хүнсэндээ их хэмжээгээр оруулах хэрэгтэй.

Сэвэг зарам

Сэвэг зарам бол хамгийн их төмөр агуулдаг бүтээгдэхүүн бөгөөд энэ нь үсийг эрүүл байлгадаг чухал элементүүдийн нэг юм. Сэвэг зарамын нэг аяга шөл нь энэ элементийн өдөр тутмын хэрэгцээний тэн хагасыг агуулдаг. Нэмж дурдахад сэвэг зарам нь цайр, холин (толгойн цусан хангамжийг хэвийн болгох) болон бусад ашигтай элементүүдийг агуулдаг.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд