No menu items!
HomeЭрүүл мэндКовид хүндрэхэд цусны бүлэг хамаатай юу

Ковид хүндрэхэд цусны бүлэг хамаатай юу

-

Америкийн Анагаах Ухааны Холбооны сэтгүүлд, Хятад, Испани, Итали, Дани улсуудын судалгаатай харьцуулан гаргасан, нэгэн шинэ судалгааны үр дүнгийн талаар өгүүлжээ. Энэ судалгаанд  А бүлгийн цустай хүмүүс  КОВИД-19-ийн халдвар авах, өвчин хүндрэх магадлал харьцангуй өндөр, О бүлгийн цустай хүмүүсийнх харин бага байна гэсэн дүгнэлтийг бичжээ.

АНУ-ын “Intermountain Healthcare”-ийн судлаачид 2020 оны 3-р сарын 3-наас 11-р сарын 2-ны хооронд КОВИД-19 шинжилгээнд хамрагдсан 107,000 хүмүүсийн цусны бүлгийн ​​мэдээллийн сантай танилцжээ.  

Тэдний 11,000 гаруй нь Ковид-19 туссан буюу эерэг гэсэн хариутай байсан ба Ковид-19-тэй өвчтөнүүдийн 2000 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Харин  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс 30 хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байжээ. Тэд Ковид-19-ийн өвчлөл, хүндрэл цусны бүлэгтэй ямар ч хамааралгүй гэж дүгнэжээ.

Гэхдээ одоогоор бүх үндэстэн ястан, цусны бүлгээс үл хамааран өөрсдийгөө КОВИД-19-ээс хамгаалах хэрэгтэй гэдгийг тэд онцолсон байна.

Судлаачид ахимаг насны эрэгтэйчүүдэд өвчин хүндрэх магадлал өндөр байгааг мөн тогтоожээ. Андерсон судалгаанд цөөн өвчтөн хамруулсан нь тохиолдлын илрэл гарах магадлал,  нас, удам угсаа, хүрээлэн буй орчин, газарзүйн гэх мэт нарийвчилсан судалгаа хүрээ бага байна хэмээсэн байна.

Одоогийн байдлаар Ковид-19 болон түүний хувилбарууд, хүнд үзүүлж буй нөлөө, хор уршиг гээд бүх зүйлийг судалсаар байгаа. Энэ нь шинэ өвчин учраас хүн бүр маскаа зүүж, гараа ариутган, зайгаа баримталж вакцин хийлгэж  өөрийгөө хамгаалах нь хамгийн зөв юм гэж тэд хэлсэн байна.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд