No menu items!
HomeЭрүүл мэндСудалгаа: Стресс нь харшлыг сэдрээж, дордуулдаг

Судалгаа: Стресс нь харшлыг сэдрээж, дордуулдаг

-

Японы Осака хотын их сургуулийн судлаачид хүний биед стрессийн даавар ялгарах үед харшлын урвал үүсгэдэг эсүүд маш ихээр өдөөгддөг болохыг тогтоожээ. Энэхүү судалгааг 3-р сард Олон улсын молекулын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгаа нь хоёр өөр бүрэлдэхүүн хэсгээс бүрджээ.

Нэгдүгээрт, судлаачид CRH-ийг хамрын полип эрхтний өсгөвөрт нэмэхэд хүний ​​хамрын хөндийн салст бүрхэвчийн шигүү мөхлөгт эсийн тоо эрс нэмэгдэж байгааг ажигласан байна.

Дараа нь, судлаачид хулгана дээр туршилт хийжээ. Тэд өдөрт гурван цагаар хулганы стрессийн хариу урвалыг өдөөж, 7 хоног тасралтгүй ажиглажээ. Хулганууд нэг өдрийн дараа хурц стресс, долоон хоногийн дараа архаг стресст орсон бөгөөд энэ үед нь хулгануудад үүссэн CRH-ийн түвшинг тогтоожээ. Хулгануудын CRH болон шигүү мөхлөгт эсийн түвшин ихэсэж, харшлын урвал нь өдөөгдсөн байна.

Арав гаруй жилийн турш хийсэн судалгаагаар харшил, стресс хоёр хоорондоо хамааралтай болохыг нотолжээ. “Annals of Allergy, Asthma & Immunology” сэтгүүлд нийтлэгдсэн тоймд “Сэтгэлзүйн стресс нь MC-ийн харшлын идэвхжлийг нэмэгдүүлдэг  хийгээд стресс нь CRH-ээр дамжуулан шууд бусад пептидүүдтэй хамт MC-ийг өдөөж, үрэвслийн эсрэг молекулуудыг ялгаруулдаг болохыг тогтоожээ.

Удахгүй стрессийн дааврыг дарангуйлж харшлыг анагаадаг эмчилгээ нээгдэж магадгүй гэж тэд өгүүлжээ. Стресс нь хүний дархлааг муутгадаг бөгөөд дархлаа унаснаар харшил сэдэрдэг гэдгийг та сонссон байх.

Хэрэв та тоосонцрын харшилтай бол эрүүл ахуйн дэглэм баримталснаар харшлаа багасгаж болно.

Цаг агаарын мэдээ харж салхи ихтэй өдрүүдэд аль болох гарахгүй байх, гарвал амны хаалт зүүх, гаднаас орж ирээд шууд гараа угаах хэрэгтэй. Мөн үсээ угаах нь зүйтэй. Яагаад гэвэл хүний үсэнд маш их тоос тоосонцор наалдсан байдаг.

Гаднаас орж ирээд шууд халуун бүлээн шүршүүрт орох, шороо тоостой үеэр цонхоо нээхгүй байх, гэрийнхээ агааржуулагчид шүүлтүүр тавих, харшилдаг болон харшлыг өдөөдөг зүйлсээс хол хэрэглэхгүй байх гэх мэт аргуудыг хэрэглэж байгаарай.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд