LOADING

Type to search

Б.Буянтогтох: Амьсгалын аппаратны тооны хувьд асуудалгүй, түүнийг ажиллуулах хүний нөөц гол асуудал

Share

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын мэдээллийг хүргэж байна.

-Өнөөдрийн байдлаар халдварын нөхцөл байдал хэр байна вэ, Эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар нөхцөлд байна.

-Өдрөөс өдөрт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Гэсэн ч tмнэлгийн тусламж үйлчилгээг бид шаардлагатай хүн бүрд хүргэн ажиллаж байна. Саяхан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүгээр гэрээр эмлүүлж байгаа, эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд эрүүл мэндийн даатгалаараа тусламж үйлчилгээ авах боломж нээгдлээ. Мөн эрүүл мэндийн хувьд 3,4,5-р ангилалд ордог, архаг хууч, эргэшгүй өөрчлөлтөд орсон өвчтэй хүмүүс, 50-аас дээш насныханд урьтал эмчилгээ хийх боломжийг бүрдүүлэх үүднээс вирусийн эсрэг эмчилгээг нийслэлд хүрггүүллээ. Дээрээс нь дархлаа дэмжих, уламжлалт эмчилгээний багцуудыг өрхийн эмнэлгээр дамжуулан тараагаад явж байна.

– Ихэнх эмнэлгүүд халдвартай тэмцэхэд дайчлагдаж байна. Нөгөө талаас үндсэн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

-Бүх эмнэлгүүд тодорхой хэмжээнд ковидийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс өөр арга алга байна. Улсын I, II, III эмнэлгүүдэд тусгаарлах хэсэг гаргаж яаралтай тусламж шаардлагатай иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ер нь хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн тулд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг хүчин чадлыг энэ үед дайчлахаас өөр аргагүй. Энэ хүрээнд ажлууд хийгдээд явж байна. Үндсэн тусламж үйлчилгээнд асуудлууд тодорхой хэмжээнд үүсч байна. Өнөөдрийн байдлаар хөл хорионы үе учир эмнэлэгт хандах хүмүүс тодорхой хэмжээгээр буурсантай холбоотойгоор харьцангуй гайгүй, зохицуулагдаад явж болохуйц хэмжээнд байгаа. Гэхдээ хөл хорио тавигдмагц эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх учир тодорхой хэмжээний асуудлууд үүснэ.  Бид зохицуулалтуудыг хийгээд явж байна.

-Эмнэлгүүдийг дайчилж байгаа нь нас баралттай холбоотой юу?

– Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад нас баралт, хүндрэлийн тоо ч нэмэгдэж байна. ЭМЯ-наас нас баралт, хүндрэлээс сэргийлсний дараах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, зорилтот бүлгийн иргэдийг богино хугацаанд дархлаажуулах нь нэн тэргүүний зорилго. Энэ хүрээнд вакцины нэгдүгээр тунгийн хамралт 40-42 хувь, хоёрдугаар тунгийнх нь 15-20 хувьтай байна. Хамгийн гол тактик нь халдвараас сэргийлэх.

Хоёрдугаарт, халдвараар хүндрэх эрсдэл бүхий бүлгийнхэнд дархлаажуулалтын багц, вирусийн эсрэг эмчилгээг урьтал маягаар хэрэглүүлэхээр ажиллаж байна.

Гуравдугаарт, эрчимт эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 200 гаруй эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр дэлгээд явж байна.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал нэг зэрэглэлээс нөгөө зэрэглэлд шилжих нь хэр байна вэ?

-Өвчин эхлээд хөнгөн хэлбэрээс хүнд, маш хүнд зэрэглэлд шилжих тохиолдлууд байна. Ер нь гэрээсээ эрчимт эмчилгээнд орохоор хүнд хүн ирэх эрсдэлтэй байна. Тиймээс ЭМЯ-ны зүгээс илүү хүндрэхээс өмнө, өвдөхөөс өмнө гэсэн тактик руу үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна.

– Хүнд өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр хүчил төрөгчийн хэрэглээ нэмэгдэх байх?

-Улаанбаатарт хүчил төрөгчийн гурван үйлдвэр байна. Үйлвдэрлэж байгаа хүчил төрөгчийн хэмжээ одоогоор хангалттай байгаа. Мөн зөөврийн хүчил төрөгчийн хангалтуудыг хангалттай хэмжээнд хийгээд явж байна. Ковидийн бай эрхтэн нь уушги учраас хамгийн түрүүнд хүчил төрөгчийн хэрэгцээнд ордог онцлогтой. ХӨСҮТ-д хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтынд ороход бараг бэлэн боллоо.

– Өнөөдрийн байдлаар хичнээн хүчил төрөгчийн аппарат ажиллаж байна, хэд нь нөөцөнд байна вэ?

-Цар тахлаас өмнө улсын хэмжээнд 385 эрчимт эчмчилгээний ор тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Одоогоор нэмэлт 200 орыг бэлдэж, дэлгэж ажиллаж байна. Орны тоо нь одоо байгаа амьсгалын аппаратны тооноос нэг дахин цөөхөн. Амьсгалын аппаратны тооноос үүссэн асуудалд өртөхгүй ч түүнийг ажиллуулах хүний нөөц гол асуудал. 1000 аппарат байгаа нь одоогийн нөхцөл байдалд бол хангалттай гэж харж байгаа. Өнөөдрийн байдлаар нэн хүнд хэлбэрийн 112 өвчтөн байна. Тэгэхээр шаардлагатай тохиолдолд ашиглах нөөц үлдэж байгаа.

Өнөөдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 1,356 тохиолдол бүртгэгдэж, МУ-д батлагдсан нийт тохиолдол 35,979 боллоо. Эдгээрийн 28 нь зөөврийн тохиолдол бол 1,190 нь Улаанбаатар хот, 138 нь орон нутагт бүртгэгджээ. 923 хүн эдгэрсний 730 нь гэрийн тусгаарлалтанд байжээ. Мөн хугацаанд 32-84 насны 8 хүн коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барж, нийт нас баралт 110 боллоо. Өнөөдрийн байдлаар  4,746 хүн эмчлэгдэж байгаагаас хүнд 464, маш хүнд 112 иргэн байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Иргэд Спутник V вакцины татан авалтын талаар асууж байна. Засгийн газраас тус вакцины татан авалтын талаар ярьж байгаа хэдий ч одооогийн байдлаар хэзээ ирэх нь тодорхойгүй байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

error: Content is protected !!