No menu items!
HomeХөтөчШүдний дэлгэмэл зураг авдаг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

Шүдний дэлгэмэл зураг авдаг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа шүдний рентген зураг авдаг эмнэлгүүдийн үнийн мэдээллийг хүргэж байна.

1. Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв нь шүдний дэлгэмэл зураг авдаггүй.

Холбогдох утас: 70112247

Хаяг, байршил: Баянзүрх дүүрэг 3 -р хороо , 12-р хороолол /13-аас Сансарын тунел уруудах замд, 33-р сургуулийн урд талд/

FB хаяг: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв

2. Сүхбаатар дүүргийн харьяа шүдний эмнэлэг

Америк, Япон, Германы чанартай шүдний материалаар үйлчилдэг. Тус эмнэлэг нь шүдний дэлгэмэл зураг авдаггүй. Харин шүдний хэсгийн зургийг 10 төгрөгөөр авдаг.

Холбогдох утас: 99025051

Хаяг: Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн нэг давхарт

FB хаяг: Байхгүй

3. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлгийн дүрс оношилгооны тасагт Соронзон Резонанст Томографи (MRI), Компьютерт Томографи (CT), Рентген шинжилгээ (X-ray) /зураг, харалт, ясны сийрэгжилт, маммографи, шүд/, Хэт авиан шинжилгээ (US), Ангиографийн оношилгоо (Angiography), Бөөрний чулуу бутлах эмчилгээ (ESWL) гэх мэт дэвшилтэт оношлогооны төрлүүд байдаг.

Холбогдох утас: 75752727

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

Үнийн мэдээлэл: Шүдний рентген зураг авах /X-ray/ 17,000 төгрөг, дэлгэмэл зураг 35 мянган төгрөгийн үнэтэй.

4. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлгийн шүдний кабинет нь шүдний рентген зураг авах, багаж ариутгах тусгай нэгжүүдтэй, нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан, байдаг.

Холбогдох утас:77011111, 77000103

Хаяг, байршил:Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг:Intermed Hospital Mongolia

Үнийн мэдээлэл:Шүдний дэлгэмэл зураг авах үнэ 65 мянган төгрөг байдаг.

5. “Грандмед” эмнэлэг

Гранд Мед эмнэлэг нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлжээ. Та доорх дугаарт холбогдон урьдчилж цаг аван үйлчлүүлнэ.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

Үнийн мэдээлэл: Тус эмнэлэг нь дэлгэмэл зургийг 40-45 мянгаар, нэг шүдний X-ray зургийг 10 мянгаар авдаг.

6. “Индранил” 24 цагийн шүдний эмнэлэг

Тус эмнэлэг нь 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Мөн таван салбартай тул та өөрт ойр салбараар үйлчлүүлж болно.

Холбогдох утас: 7595 2407

Хаяг, байршил: Таван салбартай тул та тухайн байгууллагын фэйсбүүк хуудсанд хандан мэдээллийг нь харна уу.

FB хаяг: 24 цагийн шүдний эмнэлэг Индранил – Indranil dental clinic

Үнийн мэдээлэл: Индранил эмнэлэг шүдний дэлгэмэл зураг 25 мянгаар авдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд