No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Т.Аубакир

76: УИХ-ын гишүүн Т.Аубакир

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Т. Аубакирыг онцолж байна.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж өссөн. Улмаар 1992 онд сумын 10 жилийн дунд сургуулийг төгсжээ. Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймагт суурьшсан улаанбуудайн тариаланч.

Хууль тогтоогчид дундаа шинэ хүн хэдий ч улс төр сонирхогч олны дунд  тэрбээр танил хүн. Учир нь түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Хуульч мэргэжилтэй хэдий ч мэргэжлээрээ ажиллаагүй тэрбээр газар тариалангийн салбарт 2000 оноос хойш хүч үзэж яваа “Улсын аварга тариланч” юм. 2000 онд “Отгонтэнгэр” дээд сургуульд Олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсмөгцөө Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирлын албыг таван жил хашсан. Мэдээж түүний энэ салбарт хүч үзэж буй нь өссөн орчин, эцгийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Үүний дараа тэрбээр 2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирлын албыг ааваасаа өвлөж авав. Тус байгууллагын хамт олон 2020 онд “Улсын аварга тариаланч” хамт олноор тодорсон билээ. Т. Аубакир энэ хугацаанд мөн аймгийнхаа НАМЗХ-ны Удирдлагаар ажиллаж, МАН-ын гишүүнээр элссэнээр улс төрд хүч үзэх гараагаа бэлдэж эхэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр төрийн албаны босгыг давсан нь Гаалийн ерөнхий газар Дотоод аудит, мониторингийн газрын даргын албан тушаал байв. Дараа нь Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар хоёр жил ажиллаж, богино хугацаанд албаа ахиулсан аж.

2016 онд Засгийн газрын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр нарыг батламжлаагүй. Т.Аубакир Хүнс хөдөө аж ахуйн Дэд сайдад нэр дэвшихээр горилсон ч ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн хэмээн АТГ-аас нэрийг нь буцааж байсан түүхтэй. Ингэснээр Ж.Сауле тус яамны дэд сайд болсон юм.

ХӨРӨНГӨ ОРЛОГО

Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн ХОМ-ын мэдүүлэгтээ өөрийн орлого 73,5 сая, өрхийн нийт орлого 129 сая гэж мэдүүлжээ. Хачирхалтай нь амины орон сууц, хувийн машин, үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. Харин дотоодын хадгаламжиндаа 34,7 сая төгрөгтэй бол 4,6 тэрбумын авлагатай, 72,5 саяын зээлтэй аж. Мөн хувьцаа эзэмшдэг компанийн мэдээллээ бүртгүүлээгүй байна.

АЖЛЫН ХЭСГИЙГ АХЛАВ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах болсон юм.

Мөн тэрбээр Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын дагуу Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлахаар болсон.

ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Тэрбээр хууль тогтоох үндсэн чиг үүргийнхээ хүрээнд УИХ-ын зарим гишүүдийн хамт хоёр хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Тодруулбал, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг мөн Коронавируст цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн барьсан аж.

Баян-Өлгийн нутгийн “Залуучуудын элч”тэрбээр УИХ-ын гишүүн болсноор Хөдөө аж ахуйтай холбоотой олон асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэсэн. Тодруулбал, “Хөдөө аж ахуйг дэмжих сан зайлшгүй байх ёстой сан. Зарим гишүүд уг санг дампуурлаа гэж ярьж байна. Энэ зөвхөн манай улсад байгаа сан биш, дэлхийн бүх улсад байгаа сан. Энэ сан нь ямар нэгэн байдлаар ХАА-г дэмжиж явдаг. Үүнийг цаад утгыг алдагдуулж болохгүй гэж чуулганы хуралдааны үеэр онцлов”хэмээв.

Мөн “Бэлчээрийн асуудал бүх аймгуудад гамшгийн түвшинд хүрсэн. Ялангуяа газар тариалангийн бүс нутгуудад. Газар тариалангийн талбай малын хөлд дуусч байна. Ингээд МАА, газар тариалан гэсэн хёр салбар  үндсэндээ нэг нэгнээ “идэж” байна. Ургац муудаж байгаагийн гол шалтгаан нь бэлчээрийн мал аж ахуй мөнөөс мөн”, “Төмс ногоо тариалалтыг иргэн, аж ахуйн нэгжүүд хийчихдэг, тэвээрлэлт шийдэгдсэн. Харин хадгалж чаддаггүйгээсээ болж алддаг. Хөл хорионоос болж Замын-Үүдийн боомт хаагдахад Барс худалдааны төвийн лангуун дээр ногоогүй боллоо. Тиймээс хадгалалтын асуудал зайлшгүй чухал” зэргээр ХАА-ын салбартай холбоотой асуудлуудад дуугүй өнгөрсөнгүй.  

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд