No menu items!
HomeОнцлохЛ.Баттөр: Өвчлөөд эдгэрсэн хүмүүст сертификат олгодог болно

Л.Баттөр: Өвчлөөд эдгэрсэн хүмүүст сертификат олгодог болно

-

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.

– Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүн вирус тээгч болох эрсдэлтэй юу?

-ДЭМБ-аас байнга анхааруулж байгаа. Вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ 100 хувь барих ёстой. Вакцины дархлаа тогтоц ямар байна вэ гэдгийг дэлхий нийтэд төдийгүй манай улсад ч мөн судалж байгаа.  

Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тун буюу 2 дахь тундаа хамрагдсан ч дархлаа бүрэн тогтож амжаагүй байхад халдвар авсан тохиолдол илэрч байна. 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгий анхааруулж хэлье. Нэгдүгээр тун вакциндаа хамрагдсан ч халдвар авсан 6,000 гаруй иргэн байгаа. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Вакцин хийлгэхэд тухайн хүний цусанд эсрэг биет үүсэхээс биш амьсгалын замд байхгүй. Тийм учрас халдвартай хүнтэй гар барих, халвартай хүнтэй нэг орчинд байж байгаад хэсэг зуур халдваргүй хүнтэй харьцахад хүрэлцэхүйн замаар халдвар дамжих эрсдэлтэй.  

– Гэрийн ажиглалтад байгаа иргэнээс шинжилгээ ирж авч байгаа юу. Шинжилгээ аваагүй гэх гомдлууд байна.

– ХӨСҮТ-ийн тандалтын баг дүүргүүдэд хуваагдан ажиллаж байгаа. Дүүргээсээ хамаарч багууд маань батлагдсан тохиолдол болон гэр бүлийн хавьтлуудад шинжилгээ хийж ажиллаж байгаа. Батлагдсан тохиолдол өдөрт мянга, мянгаараа гарч байгаа учраас тандалтын багуудын хүрэлцээ төдийлөн сайн хүрэхгүй байж магадгүй.

Гэхдээ шинэ удирдамжаараа тухайн хүн ойрын хавьтал болсноо мэдэж байгаа, амь насанд нь аюул учирхуйц шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандах боломжтой. Заавал PCR шинжилгээ хийхийг хүлээх шаардлагагүй юм. Шинжилгээ хүлээхээр цаг алдаж,  өвчин хүндрэх эрсдэлтэй байгаа учраас PCR шинжилгээгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах бүрэн боломжтой.

-Өвчлөөд эдгэрсэн тохиолдолд ажлын газраас бичиг шаардаж байна. Энэ тохиолдолд яах вэ?

-ХӨСҮТ-ээс УОК, ЭМЯ-нд тодорхой санал тавьсан. Вакцинжуулалтанд хамрагдсан гэсэн сертификат олгож байгаа шиг өвчлөөд эдгэрсэн гэсэн сертификат олгохыг GEREGE системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тухайн иргэний эмчлүүлсэн эмнэлгийн мэргэжилтнүүд тус системд PCR шинжилгээний мэдээлэл шиг мэдээллийг оруулна. Ингэснээр иргэн сертификатаа үзүүлээд орон нутаг магадгүй гадаадад ч зорчих боломжтой болно.

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд