No menu items!
HomeНом ярья"Цойлогсод" номын онцлох эшлэлүүд

“Цойлогсод” номын онцлох эшлэлүүд

-

Еврейчүүд нь дэлхийн нийт хүн амын 0,2 хувьтай тэнцэхүйц боловч дэлхийн нийт тэрбумтнуудын 25 хувийг эзэлдэг байна. Тэд “Ухаан байгаа газар мөнгө заавал оршино” гэж ярих дуртай.

Америкт амьдардаг дундаж Еврей хүн, дундаж Америк иргэнээс тав дахин илүү хөрөнгөтэй.

Тэд чинээлэгээс гадна нобелийн шагналтнуудын 22 хувь, Оскарын шагналт найруулагчдын 30, нэр хүнд бүхий их сургуулиудын профессоруудын 24, Харвардын Их Сургууль төгсөгчдийн 16 хувийг тус тус эзэлдэг байна. 2019 оны байдлаар нийт 203 Нобелийн шагналтан төрсөн байна.

Еврей хүнийн нийтлэг зуршил нь өдөрт сонирхол татсан номноосоо 5 нүүрийг уншиж, өдөрт 30 минутыг мэргэжлийн ур чадвараа сайжруулахад зарцуулж, 7 хоногт 3 удаа фитнес зааланд бэлтгэл хийж, эрүүл хоололтын дүрэм баримталдаг.

Тэд амжилтыг хүрэх цэг биш тасралтгүй өрнөдөг үйл явц гэж тодорхойлдог.

Хуримтлал бол угтаа хамгийн “Еврей зүйл”. Тэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд боловсрол, аз жаргал, эрүүл мэнд гээд бүхий л үнэт зүйлсээ ямх ямхаар хуримтлуулан цуглуулах заншилтай. Бусад хүмүүс амжилтанд хүрлээ гэдэг цэгээсээ уруудаж эхэлдэг бол Еврейчүүд үргэлжлүүлэн ямх ямхаар ахисаар байдаг. Амжилт бол яг л дугай унахтай ижил энгийн дүрэмтэй. Дөрөөг жийхээ зогсоовол дугуй урагшлахаа болино.

Та бидний дийлэнх нь хүсэл бадарсан үедээ өөрийн ажлыг урагшлуулдаг. Урам зориг нь бадарсан үедээ бүтээж туурвидаг. Харин урам зориг төрөөгүй үедээ юуг ч бүтээж чадахгүй, эрэг дээрээ хэмхэрсэн завь шиг гацчихдаг. Бусад бүхий л хугацааг өөрийг нь сэдэлжүүлэх, онгод хийморь бэлэглэх ямар нэгэн зүйлсийг эрж хайхдаа зарцуулдаг. /Үнэхээр тийм шүү хэхэ/ Харин хүсэлгүй үедээ ч үргэлжлүүлэн хийсээр байдаг цөөхөн хүмүүс бидний дунд оршин амьдардаг. Бороотой, цастай, үдэшлэгтэй, бүх нийтийн амралттай, цахилгааны сааталтай гээд ямар ч нөхцөлд тэд урагшилсаар ахисаар байдаг. Хүмүүний тэрхүү гайхамшигт давуу чанарыг л угтаа “тууштай байдал” гэж нэрлээд байгаа юм.

Гадаад хэл сурах бол насан туршийн процесс, гуалиг эрүүл бие бялдартай байх нь мөн л насан туршийн процесс.

Их хэмжээний өөрчлөлт, гэнэтийн өөрчлөлтийг ерөөс бүү хүлээ. Энэ бол хөгжлийн эрүүл зам биш, үүний оронд тогтмол үр дүнг шүт.

ТУУШТАЙ ЧАНАР=ШАРГУУ ХӨДӨЛМӨР+САХИЛГА БАТ

Зорилгынхоо төлөө үл сатаарч, өөрийн жижиг хүслүүдээ дарах чадварыг л сахилга бат гэнэ. …Шаргуу хөдөлмөр чамайг нэг алхам урагшлуулах боловч сахилга батгүй байдал чамайг хоёр алхам ухраана. …Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн.

Тархины энергий хамгийн их сордог үйлдэл бол уур хилэн, уйтгар гуниг, атаа жөтөө, стресс бухимдал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд юм.

Фэйсбүүкийг үндэслэг Марк Цукербергийн хамгийн дургүй үйл бол дэмий зүйлд цагаа үрэх. Тэр сатаарлыг үзэн яддаг нэгэн.

Муу дадал зуршилд бид хөгжилтэй учраас, таашаал өгдөг учаар түүнийг цаг хугацааны явцад олон удаа давтсаар нэг л мэдэхэд зуршил болгодог. Бид ямар зуршилтай болж буйгаа сэхээрдэггүй нь нэн сонирхолтой. … Еврейчүүдийн нэгэн адилаар та өөрийн дадал зуршлууддаа тогтмол “аудит” хийж сураарай.

Бидний ур чадвар гэж нэрлэдэг зүйл үнэн хэрэгтээ зуршил. Үгүй юмаа гэхэд зуршлын зарчмаар тархинд суудаг.

Архи, тамхи нь Еврейчүүдийн хувьд дэндүү зардал ихтэй зуршилд тооцогддог.

Эхийн “тэнэг” хайр гэдэг нь үр хүүдхийнхээ өмнүүр орж бүхий л асуудлыг нь шийдэхийг, тэдэнд ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байхыг, улмаар тэдний өрсөлдөх чадварыг үгүй хийхийг хэлдэг юм.

Хүүхдийн давах ёстой жинхэнэ сорилт бол дүн биш. Сайн дүнгийн цаад талд нуугдах шаргуу хөдөлмөр, сахилга бат, зөв зохион байгуулалтад хүүхэд суралцах ёстой.

Хүүхдийнхээ өмнөөс цаг үргэлж түгшихээ зогсоо. … Тэдэнд алдах боломжийг нь өг. … Түүнийг хэтэрсэн халамжаараа бүү хүчирхийл.

Өнөөдөр та хүүхдийнхээ замналд тохиож болох бүхий л эрсдэлийг өөрийн хүч нөлөө, хөрөнгө мөнгөөр шийдэж чадаж байна. Гэвч ингэснээр түүний хувь заяа бага насных шиг нь дардан байх юм гэж үү? Магадгүй та түүний бага насыг илүү аз жаргалтай байлгахын тулд ирээдүйгээр нь арилжаалж байгаа юм биш биз?

Онцгойрол бүрийг атаархал, дайсагнал зайлшгүй дагадаг нь ертөнцийн хууль гэлтэй. … Өөрийнхөө хэр өсөж томорсныг тольдохыг хүсвэл дайсныхаа хэмжээг хар.

Хүнд ажлаас зугатах цорын ганц орогнол нь “боловсрол”. Тархиа хэдий чинээ ажиллуулна нуруу төдий чинээ амарна.

Хэрвээ хэн нэгэн сурахаас, судлахаас таашаад аваад сурчихвал түүнийг хэн ч үл зогсоож чадна. …Суралцах хүсэл эрмэлзлэлийг өдөөхийн тулд Еврейчүүд үр хүүхдүүддээ гайхалтай түүх, хэн нэгний туулж өнгөрүүлсэн сургамжит амьдралын замналыг ярьж өгдөг.

“Баян хүмүүс жижиг зурагт, том номын сантай байдаг бол ядуу хүмүүс том зурагт, жижиг номын сантай байдаг”.

Нэг, нэг санаатай хоёр Еврей нэгдвэл дундаас нь 3 санаа төрнө гэдэгт итгэдэг.

Ерөнхийдээ тэдний хамгийн үзэн яддаг зүйлийн нэг бол юу ч бодохгүйгээр цээжлэх үйлдэл.

Амьдрал бол хүлээхийн тулд биш бүтээхийн тулд заяагдсан он цагийн хэлхээс.

Мөн надад хамгийн сонирхолтой санагдсан нь Еврейчүүдийн газар нутаг болох Израйль улс нь манай Өмнөговь аймгийн ердөө найм хуваасны нэгтэй тэнцүү хэмжээтэй, хамгийн үржил шимгүй цөлөрхөг, дээр нь усны хомсдолтой юм байна. Гэвч тэд далайн усыг цэвэршүүлэн хэрэглэж, цөлийн дунд хиймэл нуур бий болгон загас үржүүлж, тэрхүү хиймэл нуурынхаа загасны ялгадастай усаар ногоо тариалалтаа бордож дэлхийн хамгийн органик хүнсний ногоог экспортолдог байна. 

Эх сурвалж: https://medium.com/@enkhbayarbatsukh/

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд