No menu items!
HomeЭрүүл мэндХоолны дэглэм барих нь сарын тэмдэгт нөлөөлдөг

Хоолны дэглэм барих нь сарын тэмдэгт нөлөөлдөг

-

Хүн хоолны дэглэмээ өөрчилж, хэт их дасгал хөдөлгөөн хийж, жингээ огцом хаяж эхэлхэд үүнийг дагаад сайны хажуугаар саар нөлөөнүүд гарч эхэлдэг байна. Үүний нэг жишээ нь сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх. Сарын тэмдгийн мөчлөг хэвийн байгаа нь таны бие эрүүл байгааг илтгэдэг бол алдагдалтай байх ямар нэгэн юм буруу болоод байгааг хэлж буй дохио юм.

Мөчлөг  алдагдах нь ихэвчлэн хоол тэжээлийн дутагдал, хэт турах эсвэл стресс, хэт их дасгал хөдөлгөөн хийх зэргээс үүдэлтэй байдаг аж.

Жингээ хасах гэж хоолны хатуу дэглэм барьснаар та бие хэрэгцээт  шим тэжээлийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Хэдийгээр та жингээ хүссэнээрээ хасаж чадаж байвч давхар эрүүл мэндээ хохироож байгаагаа тэр бүр мэддэггүй.

Сарын тэмдэг ирэхгүй байх нь ясны сийрэгжилтэд хүргэдэг байна.  Хэрэв сарын тэмдэг гурван сараас дээш хугацаагаар ирэхгүй байвал эрүүл мэндийн бусад эрсдэл нэмэгддэг. Илчлэгээ багасгаж жингээ хасах нь ялангуяа эмэгтэйчүүдэд  маш  их сөрөг нөлөө үзүүлдэг.

Илчлэгээ хасна гэдэг нь биеийг хоол тэжээлийн дутагдалд оруулж байна гэсэн үг бөгөөд ингэснээр бие махбод дахь инсулины хэмжээг багасгаж байна гэсэн үг. Инсулин нь сарын тэмдэг ирэхийг зохицуулдаг дааврыг ялгаруулдаг  учраас инсулин бага байх нь тэрхүү дааврыг багасгаж байгаа бөгөөд  сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэдэг байна.

Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж байгаа бол тогтворжуулахын тулд хамгийн түрүүнд эрүүл тэнцвэртэй хооллох хэрэгтэй.

Мөн үүний эсрэгээр огцом жин нэмэх нь ч бас сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулдаг юм байна. Учир нь өөхний эд огцом нэмэгдсэнээр дааврын тэнцвэр алдагддаг бөгөөд энэ нь өндгөвчний  хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Та сарын тэмдэгийн мөчлөгөө хэвийн байлгаж эрүүл байхыг хүсвэл жингээ хэвийн хэмжээнд барих, жин хасахдаа огцом ихээр биш аажмаар эрүүл аргаар хасахыг эрхэмлээрэй.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд