No menu items!
HomeХоол, шим тэжээлХалуун ногоотой хоол хэт их идэх нь ямар үр дагаварт хүргэх вэ?

Халуун ногоотой хоол хэт их идэх нь ямар үр дагаварт хүргэх вэ?

-

Хэрэв та халуун ногоонд дуртай бол үүнийг уншихад илүүдэхгүй. Халуун ногоо их хэмжээгээр, байнга хэрэглэснээр улаан хоолой, ходоод, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Мөн цаашлаад улаан хоолой ходоодны шарх, хавдрын ч шалтгаан болж болзошгүй.

Хэрэв та ходоод, улаан хоолойн улайлт, шархлаа,  үрэвсэл, сөөргөө өвчтэй бол халуун ногоо өвчнийг улам  хүндрүүлнэ гэдгийг санаарай. Энэ нь цээж хорсох, гэдэс дүүрч, цанхайх, ходоод гэдэсний хямрал, амнаас  эвгүй үнэр гарах  бүр цаашлаад улаан хоолойн үрэвслийг өдөөж хоолой өвдөх, сөөнгө болох эрсдэлүүдийг бий болгоно.

Халуун ногоотой хоол нь зөвхөн ходоод, хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөөд зогсдоггүй. Жишээ нь халуун ногоотой хоол идэхэд хөлс гоожиж, бие халуу оргиулдаг. Хөлөрснөөс болж арьсны тослог ялгарч батга, экзем гарах нь бий.

Тэгвэл халуун ногоонд сайн тал бий болов уу?

Улаан чинжүүнд капсайцин хэмээх бодис мөн С витамин агуулагддаг бөгөөд “муу” холестрин агуулдаггүй. Капсайцин хэмээх энэ бодис нь хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж,  илчлэгийг шатааж, жин хасахад сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс халуун ногоогоо өөртөө тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд