No menu items!
HomeЭрүүл мэндСудалгаа: Чихэрлэг хүнс ихээр хэрэглэсэн хүүхэд элэгний өөхлөлттэй болж байна

Судалгаа: Чихэрлэг хүнс ихээр хэрэглэсэн хүүхэд элэгний өөхлөлттэй болж байна

-

Судалгаагаар фруктоз ихээр хэрэглэсэн хүүхэд элэгний өөхлөлттэй болж байгаа нь ажиглагдсан байна.

Фруктоз гэж юу вэ?  

Фруктоз гэдэг нь жимс, хүнсний ногоо, зөгийн бал, эрдэнэшишийн сиропноос авхуулаад бидний идэж хэрэглэж буй амттан, газтай ундаанд агуулагдах хиймэл сахар юм. Сахарын хэрэглээ нь  алкохолгүй элэгний өөхлөлт хэмээх хүүхдүүдэд хамгийн их тохиолддог элэгний өвчлөл мөн хэт таргалалтыг үүсгэдэг байна.

АНУ-д өнөөдрийн байдлаар хүүхэд, өсвөр насныхны бараг 10% нь ийм өвчтэй байгаа аж. Энэ өвчин нь хүндэрэхээс нааш бараг л  шинж тэмдэггүй байдаг.  Харин өвчин нь хүндэрвэл ядаргаа, арьс, нүд шарлах (шарлалт), гэдэс хавагнах (асцит) зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Эрдэмтэд чихрийн хэрэглээ ба  элэгний өөхлөлт хоорондын хамаарлыг үнэлэхийн тулд  уг сэдвийг тойрсон 20 гаруй судалгаанд анализ хийжээ. Тоймд нэгтгэсэн судалгаанаас харахад чихрийн хэт их хэрэглээ нь хүүхэд, өсвөр насныхны NAFLD-ийн хөгжилд хувь нэмэр оруулж  байгааг тогтоожээ. Судлаачид сахарыг хязгаарласнаар элэгний  өөхлөлтийг нөлөөллийг бууруулна гэж үзсэн байна. Мөн тэд үүнээс илүү олон хүнийг хамарсан, томоохон судалгаа шаардлагатай байгааг онцолжээ. 

Цаг хугацаа өнгөрөх тусам элэг хэвийн ажиллахаа больж, улмаар эрүүл мэндийн хувьд томоохон асуудлууд гарч болзошгүй юм.  Тиймээс та өнөөдрөөс эхлээд хүүхэддээ өгдөг чихэрлэг амттан, элдэв төрлийн ундаа чихэр жимсээ аль болох хязгаарлаж,  ханасан өөх тос багатай цагаан идээ сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлж хэвшээрэй.

“Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн мэдээлснээр хүүхдүүд өдөрт дунджаар 19 цайны халбага элсэн чихэр хэрэглэдэг бөгөөд энэ нь Америкийн Зүрхний Холбооноос  тогтоосон өдөрт хэрэглэх зохистой хэмжээ буюу  6 цайны халбагаас гурав дахин их байгаа юм.

 Эрдэмтэд аллулоз гэдэг  элсэн чихэр шиг амттай, сахарозоос  90% бага калори агуулдаг  бодисыг сахар орлуулагчаар хэрэглэх талаар судалж байгаа бөгөөд энэ бодис нь цусан дахь глюкоз болон инсулины түвшинг нэмэгдүүлдэггүй ажээ. 

Хүүхдийн элгэнд хамгийн ээлтэй хүнс нь тараг,  сүү, сүүн бүтээгдэхүүн гэж  эрдэмтэд тогтоосон байна.  2020-2025 оны Америкчуудын хоолны дэглэмийн шинэчилсэн удирдамжид 2-оос доош насны хүүхдүүдийн хоолонд элсэн чихэр нэмэхгүй байх, мөн 2.7-оос дээш насныханд сахарын  хэрэглээг хязгаарлах ёстой гэж заасан байдаг.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд