No menu items!
HomeХүмүүсЦарайлаг жүжигчин Чан Хёгийн 2002 оноос хойших фото түүх

Царайлаг жүжигчин Чан Хёгийн 2002 оноос хойших фото түүх

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Хан Ки Тэгийн дүрээр бидний танил болсон жүжигчин Чан Хёгийн фото түүхийг хүргэж байна.

2002 он. “Сэргэлэн охин Ян Сун” кинонд тоглож, алдаршиж эхлэв. Тус романтик, инээдмийн цуврал нь тухайн үедээ хамгийн өндөр үзэлттэй кинонуудын нэг болж байжээ.

2004 он. Тэрээр эд алдаршиж байх үедээ  буюу 2004 онд цэргийн албанд явсан. Гэхдээ энэ онд “Windstruck”, “S Diary” кинонуудад тоглосон байна.

2008 он. Чан Хёг 2008 оны 1-р сард гэрлэлтээ бүртгүүлж, 6-р сард нь хуримын ёслолоо хийжээ. Тэрээр эхнэр Kim Yeo-jin-тэйгээ 2002 онд анх танилцсан байна. Хосууд хоёр хүү, нэг охинтой.

2008-2009 он. Чан Хёг цэргээс ирээд олон кинонд тоглосон ч төдийлөн амжилтанд хүрээгүй гэдэг. Тэрээр 2008-2009 онуудад “Dance of the Dragon”, “Rabbit and Lizard” зэрэг кинонд тогложээ.

2010 он. Харин түүний 2010 онд тоглосон “The Slave Hunters” кино нь үзэгчдийг байлдан дагуулсан юм.

2014 он. Тэрээр “Сэргэлэн охин Ян Сун” кинонд хамтран тоглосон мөнхийн залуу Жан Наратай дахин хамтрав. Тэд “You Are My Destiny” кинонд тогложээ.

2015 он. “Мөхөл сэхлийн зааг” киногоор үзэгчдийг байлдан дагуулав.

2016 он. Тэрээр “Beautiful Mind”, “Voice” зэрэг кинонуудад тоглов.

2018 он. Түүний тоглосон “Мөнгөний цэцэг” кино нь үзэгчдийн ташаалд ихээхэн хүрсэн байдаг. Тус киног манай уншигчид ч гэсэн сайн мэдэх билээ.

2019 он. “The Crowned Clown”, “My Country: The New Age” кинонуудад тоглов.

2020 он. “Tell Me What You Saw” кинонд тоглов.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд