No menu items!
HomeХөтөчКомпьютер томографи шинжилгээний төлбөрийн талаарх мэдээлэл

Компьютер томографи шинжилгээний төлбөрийн талаарх мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэдэг “Хөтөч” булангаараа улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд хийгддэг компьютер томографи шинжилгээний үнийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Компьютер томографи болон MRI шинжилгээнүүд нь хоорондоо ялгаатай. Ялгааг нь товч дурьдвал:

Компьютер томографи гэж юу вэ?

Рентген туяа ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг нарийн дүрслэн үзүүлдэг,

Шинжилгээ үргэлжлэх хугацаа богино

Улсын хэмжээнд УБ хотоос гадна 16 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд суурилагдсан

Осол гэмтэл, уушигны өвчнүүд, тархины цус харвалт гэх мэт олон эмгэгүүдийг оношилж илрүүлэхэд ашигладаг.

МRI гэж юу вэ?

Соронзон орон ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод, бүтцийг өндөр ялгаралтайгаар дүрслэн үзүүлдэг бөгөөд, хүний биед хор нөлөөгүй.

Шинжилгээний үргэлжлэх хугацаа харьцангүй үрт,

Улсын хэмжээнд цөөн тооны эмнэлгүүдэд суурилагдсан

Тархи, нурүү нугас, жийргэвчийн эмгэгүүд, үе мөч, зөөлөн эдийн эмгэгүүд, бүх төрлийн хавдрын ялган оношилгоо, эрт үеийн тархины цус харвалтууд гэх мэт өвчнүүдийг илрүүлэхэд ашигладаг.

Зүрх, тархины цусан хангамжийн хэмжээ алдагдах, түүнчлэн зарим өвчнийг илүү нарийн оношлоход зөвхөн компьютер томографик учир дутагдалтай байдаг. Иймд Соронзон резонанст томографи буюу MRI аппарат зайлшгүй хэрэгтэй. Иргэдийн дунд компьютер томографик нь бүх өвчнийг оношилдог гэсэн ойлголт байдаг.

Компьютер томографик нь ионжсон цацраг буюу рентген туяаг ашиглаж оношилгоо хийдэг. Үүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэггүй. Зөвхөн клиникийн эмч нар үзэж, тухайн өвчтөнд ямар өвчнийг тодруулах вэ гэдэг эмчийн заалтаар л хийх шаардлагатай байдаг. Ионжсон цацраг нь сөрөг талтай. Ялангуяа, бага насны хүүхдэд.  

Компьютер Томографи шинжилгээ өгөхөөс өмнө юуг анхаарах вэ?

Шинжилгээнд орохоос өмнө 5-6 цаг өлөн байх

Шинжилгээнд орохоос өмнө ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Биед байгаа гадны зүйлсийг /цаг, хүзүүний зүүлт, гар утас гэх мэт/ шинжилгээнд орохоос өмнө тайлна

Хэрэв судсаар тодосгогч бодистой шинжилгээнд орох тохиолдолд 15-20 минутын өмнө сорил тавина. Харшлын урвал илэрвэл шинжилгээнд оруулахгүй

Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай

Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн картаа, эмчийн бичигтэйгээ авч ирэх хэрэгтэй.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал тутамд олгогддог 165 мянган төгрөгийг хэрэглээгүй тохиолдолд CT-үнэгүй /компьютер томограф/. Эмчийн үзлэгээр шаардлагатай гэсэн тохиолдолд томограф шинжилгээ хийгдэнэ. Хэрэв Эрүүл мэндийн даатгал төлдөг бол иргэн хувиасаа 36 мянган төгрөг, даатгалаас 84 мянган төгрөг төлнө. Төрөөс эрүүл мэндийн даатгал төлөгддөг иргэдэд /хүүхэд, тэтгэврийн насны, нийгмийн халамж авдаг/ үнэ төлбөргүй.

Лавлах утас: 1800-0119, 8018-3000

Фейсбүүк хаяг: УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

УХТЭ нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэт Комьютертомографийн аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Уг аппарат нь толгой, их бие, мөчдийн эрхтэнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Оношилгоо хийлгэснээс хойш 4-5 цагийн дараа хариу нь гарна. УХТЭ-ийн Нэгдүгээр байрны 2 давхарт 224 тоот.

Лавлах утас: 7015 0222

Фейсбүүк хаяг: УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Тус эмнэлэгт зүрх, тархины томографийн шинжилгээг 2013, 2015 оноос хийж ирсэн туршлагатай. Зөвхөн клиникийн эмч нар үзэж, тухайн өвчтөнд ямар өвчнийг тодруулах вэ гэдэг эмчийн заалтаар л томографийн шинжилгээг хийнэ. Толгойн томографийн үндсэн үнэ 90 мянган төгрөг, хэвлийн томографийн үндсэн үнэ 150 мянган төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгал төлдөг бол төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Мөн төрөөс эрүүл мэнийн даатгал төлөгддөг бол үнэ төлбөргүй. Одоогоор тус эмнэлэгт томографийн шинжилгээ хийгдэхгүй байгаа.

Лавлах утас: 7704-6666

Фейсбүүк хаяг: УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Гэмтэл согог судлалын үндэсний төв

Тус эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай “03 дугаар тогтоолын дагуу төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол үндсэн үнийн /120 мянган төгрөг/ 15 хувийг хувиасаа төлнө. Иргэн хувиасаа 36 мянган төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал төрөөс төлөгддөг бол үнэ төлбөргүй юм байна.

Лавлах утас: 7018-0136

Фейсбүүк хаяг: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

УБ Сонгдо эмнэлэг

Компьютер томографи /CT/ шинжилгээг 64 зүслэгтэй, Siemens Somatom Sensation аппаратаар хийж байна. Энэ нь маш нарийн зүслэгтэй, өндөр нягтралтай, дүрсний гажуудал багатай зураг гаргадгаараа онцлог аж. Шинжилгээг заавал эмчийн бичигтэй хийх ба тус эмнэлэг дотооддоо ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээ хийж, үйлчлүүлэгч нэвтрүүлнэ.

Төлбөрийн мэдээлэл: Тодосгогчгүй нь 158 мянга, тодосгогчтой нь 298 мянган төгрөг.

Лавлах утас: 7575-2727

Фейсбүүк хаяг: UBSongdoHospital

Грандмед эмнэлэг

Тус эмнэлэгт хэрэглэгдэж буй Компьютерт томографи аппарат Siemens брэндийн хамгийн сүүлийн үеийн Somatom Emotion загварын аппарат юм. Уг аппаратыг ашиглан хүний биеийг 0.5мм-2.0мм хүртэл бага хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Компьютерт томографи шинжилгээ нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралтыг оношлох чухал ач холбогдолтой.

Шинжилгээг заавал эмчийн бичгтэй хийх ба хэвлийн томограцфи шинжилгээ хийлгэх бол өлөн байх шаардлагаттай.

Төлбөрийн мэдээлэл: Тодосгогчтой нь 290 мянган төгрөг, тодосгогчгүй нь 140 мянган төгрөг

Лавлах утас: 7700 0066

Фейсбүүк хаяг: GrandMedHospital

Интермед эмнэлэг

Компьютерт томографийн шинжилгээ нь дүрс оношилгооны шинжилгээний нэг төрөл бөгөөд ионжуулсан туяаг ашиглан хүний биеийн хэсгүүдийг өндөр нягтралтайгаар, олон талаас нь дүрслэн, нарийвчилсан зургийг гаргаж авдаг. Тус эмнэлэгт хэвлий-бага аарцгийн компьютерт томографийн шинжилгээ, цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээ, толгойн компьютерт томографийн шинжилгээ, нурууны компьютерт томографийн шинжилгээ хийгдэж байна. Эмнэлгээр үйлчлүүлэх бол 72 цагийн хугацаанд хүчинтэй ковидийн шинжилгээний хариуй хэрэгтэй. Шинжилгээний хариу нь eruul.gerege.mn сайтад бүртгэгдсэн байх шаардлагатай.

Төлбөрийн мэдээлэл: 210-400 мянган төгрөгийн хооронд хийгдэж байна. Үнийн дүн нь тодосгогстой, тодосгогчгүйгээрээ ялгаатай гэсэн үг.

Лавлах утас: 7701-1111

Фейсбүүк хаяг: Intermed Hospital Mongolia

Мөнгөн гүүр эмнэлэг

Тус эмнэлэгт ашиглагдаж буй PHILIPS брендийн Brilliance 64 хүлээн авуурт, спираль Компьютерт томографи оношилгооны аппарат нь 0,625 мм хүртэлхи нарийвчлалтай, хүний биеийг 0,5 cекундэд бүтэн эргэх чадвартай, хүний биеийн толгойноос хөлийн ул хүртэл 25 секундын дотор шинжилгээг хийх хурд, дүрслэлийн өндөр чадвартай аппарат юм. Гарсан дүрслэлийг гурван тэнхлэгийн дагуу болон 3D дүрслэлээр гаргадаг.

Төлбөрийн мэдээлэл: тодосгогчгүй нь 120 мянган өгрөг, тодосгогчтой нь 290 мянган төгрөг байдаг.

Лавлах утас: 7708 0303

Фейсбүүк хаяг: Mөнгөн гүүр эмнэлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд