LOADING

Type to search

О.Дашпагма: Нийслэлийн хүн амыг тавдугаар сардаа багтаан бүрэн дархлаажуулна

Share

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээллийг хүргэж байна.

-Дархлаажуулалтын төлөвлөлт ямар шатандаа явж байна вэ?

-Вакцинжуулах үйл ажиллагаа улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байна. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд нийтдээ 744 мянган хүн эхний тун вакциндаа хамрагдаад байна. Үүний 35 хувь буюу 262 мянган иргэн нь бүрэн тундаа хамрагдсан байна. Өнөөдрөөс зорилтот хүн амаа дархлаажуулах ажил эхлээд явж байна.

-18-аас дээш насныхан дархлаажуулалтдаа хэрхэн хамрагдах вэ?

– Нийслэлийн хэмжээнд бид 1,1 сая иргэнээ дархлажуулалтанд хамруулна гэж төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 600 орчим мянган иргэнийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Вакцины эхний тунд хамрагдаж байгаа иргэдэд харьяа өрх, дүүргээс мэдээлэл өгнө. Үүний дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэнэ. Нийслэлийн хэмжээнд вакцинд хамргадаагүй байгаа 500 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна.

-Аймаг орон нутгийн иргэд хэзээнээс вакциндаа хамрагдах вэ?

-Төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээний багийнханд хоёр дахь тунгийн вакцинжуулж эхэлсэн. Хөдөө орон нутагт цар тахалтай тэмцэж буй хариу арга хэмжээний багийнханд вакциныг хийж байгаа. Нийслэлийн хүн амыг энэ тавдугаар сард багтаан бүрэн дархлаажуулна. Мэдээж орон нутгийн иргэдийг дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Орон нутгийн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулахад шаардлагатай ханган нийлүүлэлтийг хүргэнэ.

– Вакцины хоёр тундаа хамрагдсан хүн маскаа тайлж болох уу, Хоёр тун вакциндаа хамрагдсан гээд маскгүй яваад байна гэсэн гомдол ирж байна.

-ЭМЯ-наас ззөвлөж байгаа шүү дээ. Халдварын тархалт өндөртэй байгаа энэ цаг үед өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй. Вакцин хийлгэснээр халдар болон хүндрэлээс сэргийлж байгаа хэдий ч халдварыг бүрэн дарсны дараа амны хаалтаа авч болно. Бүрэн тундаа хамргадсан ч халдвар авах магадлал бий. Гэхдээ вакцин хийлгэснээр халдварын хүндрэл, нас барах эрсдэлээс бүрэн сэргийлнэ.

Манай улсын хувьд одоогийн байдлаар 1,7 сая хүн тун вакциныг хүлээн авсан. Үүнээс сая тун вакциныг нь нэг, хоёрдугаар тунгийн вакцинжуулалтанд хэрэглэчихээд байна. Хийгдсэн вакцинуудын дархлал тогтоцын түвшин улсын хэмжээнд ямар байгааг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Судалгааны үр дүн хараахан гараагүй байна. Үр дүн гармагц олон нийтэд зарлана. Хийгдэж байгаа вакцинууд нь тухайн хүнд дархлаа тогтоож байгаа нь батлагдсан учраас дэлхий дахинд хийхийг зөвлөж байгаа. Хувь хүн бүрт харилцан адилгүй түвшинд дархлаа тогтож байгаа. Гэхдээ таны биед хамгаалах дархлаа заавал тогтоно.

Вакцины нөөцгүй болсон гэх мэдээллээс болж иргэд дархлаажуулалтын цэгүүдэд очер, дараалал үүсгэж байна гэсэн мэдээлэл байна. Вакцины нөөц хангалттай байгаа тул хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр вакциндаа хамрагдсанаар илүү үр дүнтэй байх болно.

Коронавируст халдварын нөхцөл байдал: 11,381 хүнд шинжилгээ хийхэд 1,171 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 1092 нь Улаанбаатарт, орон нутагт 72 нь бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр 47-77 насны есөн хүн нас барж, нас барсан хүний тоо 97 боллоо. Халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2635 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэн хүнд хүний тоо нэг өдрийн дотор 20-иор нэмэгджээ.

error: Content is protected !!