No menu items!
HomeОнцлохӨглөөний цайгаа эрт ууснаар чихрийн шижингээс сэргийлж чадна

Өглөөний цайгаа эрт ууснаар чихрийн шижингээс сэргийлж чадна

-

Эрдэмтэд  8 цаг 30 минутаас өмнө өглөөний цайгаа уух нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулахад нөлөөлнө гэжээ.

Инсулины хэмжээг тогтвортой байлгахад идэж буй хоол хүнсээ зөв сонгож бүхэл үр тариа, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь чухал нөлөөтэй аж. Үүний зэрэгцээ хэдэн цагт хоолоо идэж байгаа нь ч гэсэн ихээхэн нөлөөлдөг гэв.

Инсулины эсэргүүцэл гэж юу вэ?

Инсулин нь бие махбодь дахь нүүрс ус буюу элсэн чихрийг задалдаг даавар юм.  Хүний биеийн инсулин багасахад  шууд хариу үйлдэл үзүүлэхгүй ч цусан дахь сахар эсэд нэвтэрч чадахгүй болж хуримтлагддаг. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг байна.

“Лансет” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд чихрийн шижин өвчтэй хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх нь тус өвчний эрсдэлийг 40-70% бууруулдаг болохыг дурджээ. 10000 хүнийг хамарсан судалгаанаас харахад өглөө эрт цайгаа уусан хүмүүс оройтож цайгаа уусан  хүмүүстэй харьцуулахад цусан дахь сахарын хэмжээ буурч байгаа нь ажиглагдсан байна.

Хэрэв та чихрийн шижин өвчтэй болчих вий гэж санаа зовж байгаа эсвэл чихрийн шижин өвчтэй бол өглөөний цайгаа эрт уух нь ашигтай юм. Эрсдэлээ цаашид бууруулахыг хүсвэл  тогтмол дасгал хийж, сахар, нүүрс усаа хязгаарлаж, чихэрлэг ундаагаа багасгах хэрэгтэй. Хэдийгээр чихрийн шижинг өвчин удамшдаг ч амьдралын хэв маяг, хоол ундаараа энэ эрсдэлийг бууруулж чадна. 

Өөрөөр хэлбэл, та хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчилснөөр цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгаж чадна гэсэн үг. Цагаан гурил  (цагаан талх, цагаан будаа гэх мэт), чихрийн эх үүсвэр (эрдэнэ шишийн сироп, хоолны элсэн чихэр гэх мэт) идэх нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг бол  харин бүхэл үр тариа, ургамлын гаралтай сайн чанарын өөх тос, ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь энэхүү эрсдэлийг бууруулдаг байна. Цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэдэг хүнсний зүйлийг хэрэглэхгүй байх нь хамгийн ухаалаг сонголт болно гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Уух ундаагаа ухаалгаар сонгоорой

Чихэрлэг ундаа, шүүс, газтай ундаа, энергийн ундаа зэргээ ус эсвэл 100% жимсний шүүсээр солих нь том үр дүнд хүргэнэ.  100% жүржийн шүүс нь байгалийн сахартай байдаг ч үүнийг уух нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэггүй аж. 

Дасгал хөдөлгөөн маш сайн үр дүн үзүүлдэг гэдгийг бас санаарай. Чихрийн шижин өвчтэй  хүмүүс  дасгал хийснээр цусан дахь глюкоза болон инсулины хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад  эерэг нөлөө үзүүлдэг. Тө өглөө 8.30 –аас өмнө уураг, ислэгээр баялаг өглөөний цай ууж байгаарай.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд