No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #23: Одоо цагтаа төвлөрөн дасгал хийх нь стресс менежментийн нэг...

Зүрхээ сонс #23: Одоо цагтаа төвлөрөн дасгал хийх нь стресс менежментийн нэг арга

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрээ сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт COVID19-ийн нөхцөл байдалд өөрийн болон хайртай дотны хүмүүсийн стрессийг хэрхэн зохицуулах, эерэгээр даван туулах аргуудын талаар ярьлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

https://soundcloud.com/zurheesons/zrkhee-sons-23-covid19-iyn-khreend-stressee-zokhitsuulakh-n

Ковид-19-ийн талаарх мэдээлэл маш олон хэлбэрээр хүрч байна. Гэхдээ тухайн мэдээлэл бидэнд хэрхэн, яаж нөлөөлж байгаа талаар төдийлөн анзаарахгүй байна. Өвчлөлийн талаарх цаг үеийн мэдээллийг тогтмол мэдээлж байгаа нь тархинд аюултай байдал үүсч болзошгүй гэсэн дохиоллыг үүсгэдэг. Тэрхүү дохио нь айдас түгшүүр, хэтэрсэн сэтгэл хөдлөлийг үүсгэж байж магадгүй. Тухайн асуудлыг хүлээн авч буй хувь хүний онцлог, амьдарч буй орчин, нөхцөл, сэтгэл хөдлөл, стрессээ зохицуулах чадвар зэргээс шалтгаалан харилцан адилгүй нөлөөлнө. Сошиал орчинд хүмүүс янз бүрээр л хариу үйлдэл үзүүлж байна. Зарим нь байгаагаар нь хүлээн авч байхад зарим нь асуудлыг дэвэргэсэн байдлаар хандаж байна. Тодорхойгүй нөхцөл байдал нь айдас түгшүүрийг үүсгэж байна. Гэхдээ энэ зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд тулгарч буй нөхцөл байдал.

Халдварын талаарх мэдээллийг хэн, ямар эх сурвалжаас, хэрхэн яаж илэрхийлж буй нь бидэнд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс бид мэдээлэл хүлээн авч буй эх сурвалжаа үнэн, бодитой эсэхийг нягталж, шалгаж чадваас айдас, түгшүүр, тодорхойгүй нөхцөл байдыг мэдрүүлж буй мэдрэмжид эерэгээр нөлөөлөх болов уу?

Бодит байдлыг мэдээлж буйгаараа чухал боловч хувь хүний үзэл бодол шингэсэн мэдээлэл нь бидний тархинд үүссэн улаан гэрлийг улам тод, томруун болгож, айдас түгшүүр, санаа зовнил, замбараагүй байдлыг улам хүч түрэхэд нөлөөлнө. Ийм мэдээлэл хүлээн авснаар бидний зан авир, эргэн тойрны хүмүүстээ болон өөртөө хэрхэн анхаарал тавьж байна гэдэгт сөргөөр нөлөөлнө.

Мэдээлэл зөвхөн өөрийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна гэдгээс гадна халдвар авсан хэн нэгэнд хэрхэн хүндээр тусч болохыг өөр дээрээ тусган авч үзэх хэрэгтэй. Сүүлийн үед халдвартай хүн гэхээр л маш их буруушаасан, оршихуйг нь үгүйсгэсэн хандлагууд ихээр ажиглагдах болсон. Халдвар авсан хүмүүс өөртөө болон, эргэн тойрны хүмүүстээ санаа зовж, айж түгшиж байгаа. Үүнээс улбаалан нойргүйдэл, сэтгэлийн хямралаас үүдэн архаг хууч өвчин нь сэдрэх гэх мэт олон асуудлууд тулгарч байж ч болно шүү дээ. Тиймээс өөрийгөө бусдын оронд тавьж үзэх хэрэгтэй.

-Нөхцөл байдлаас шалтгаалан хүн бүрт л айх түгших, сэтгэл зовних байдлууд үүсч байна. Энэ нөхцлийг хэрхэн зохицуулж болох вэ?

Маш олон аргууд бий. Хамгийн чухал нь мэдээллийг хаанаас, хэрхэн, яаж авах вэ гэдгээ бодох ёстой. Үнэн бодитой эсэх эх сурвалжийг тодорхой болгож, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй хэн нэгний үзэл бодлыг шейр хийж бусдад түгээх үү эсвэл ДЭМБ, ЭМЯ-ны мэдээллийг түгээх үү гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Мөн цахим орчинд түгээж буй сэтгэгдэлдээ ч анхаарах хэрэгтэй. Таны бичиж буй сөрөг сэтгэгдэл бусдад хэрхэн нөлөөлөх вэ?

Аль болох мэдээлэл хүлээн авах хугацааг хязгаарлах нь зүйтэй болов уу. Гэхдээ энэ нь огт мэдээлэл хүлээн авахгүй, мэдээллээс өөрийгөө тусгаарла гэсэн үг биш. Харин тодорхой цагуудад хүргэдэг албан ёсны мэдээллийг хүлээн авч болох юм.

Хэт их сөрөг байдалд автах, сөрөг сэтгэгдэл илгээх, хэт их айдас түгшүүрт автаж байгаа нь эргээд сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудал юм биш биз дээ.

Сошиал медиад хэт автахын оронд бие мах боддоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийснээр нөхцөл байдлыг илүү эрүүлээр даван туулахад тустай байх болов уу.

Таван мэдрэхүйгээр мэдэрч, одоо цагтаа төвлөрөн дасгал хийх нь стресс менежментийн нэгэн арга юм. Үүний сацуу ойр дотны хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй.  Мөн өмнөх амьдралын хэмнэл, хэвшлүүдээ хадгалах хэрэгтэй. Тухайлбал, хэдэн цагт босч, хэдэн цагт өглөөний цайгаа ууж, хэдэн цагт унтдаг байсан гэх мэт. 

Хөл хорионд байгаа энэ нөхцөлд бүх зүйлсийг тодорхой болгох гэж яарах нь зөв буруу эсэхийг та дэнслээд үзээрэй. Дэлхий нийтэд цаг үе, нөхцөл байдалдаа тулгуурлан аливаа асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа болохоос биш, урьдчилан тооцоолох ямар ч боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.

Хүн бүр л үүссэн нөхцөл байдлыг эрүүлээр, өвчлөлгүйгээр даван туулахыг хүсч байгаа. Хүн бүр л ялгаатай, өөрсөө шалтгаалан бүхий л хүчин чармайлтыг гаргаж байгаа. Тэр нь заавал таны бодлоор болохуйц байх албагүй юм. Тиймээс бусдыг шүүмжлэхийн оронд би өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ гэдгээ бодох нь илүү ач холбогдолтой.

Үнэн зөв, бодит мэдээллийг хүүхдүүддээ өгөөрэй. Уншиж, судалдаг өсвөр насны хүүхдүүдэд энэхүү айдас түгшүүр илүү түлхүү илэрч магадгүй юм. Стресстэж байгаа шинж тэмдэг нь хүүхэд бүрт харилцан адилгүй илэрнэ. Тухайлбал, шалтгаангүйгээр уурлаж, бухимдах, зарим нь байн байн угаалгын өрөө орох, хэт санаа зовох, гуниглах, нойр хоолонд өөрчлөлт гарах, хичээл даалгавраа хийхээс зайлсхийх, анхаарал сулрах, идэвхитэй хөдөлгөөн хийхээс дургүйцэх, толгой өвдөх, бие махбодод зовиур илрэх зэргээр шинж тэмдгүүд харилцан адилгүй илэрч болно.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд