No menu items!
HomeЭрүүл мэндЧихэрлэг зүйл идэхэд шүд яагаад өвддөг вэ

Чихэрлэг зүйл идэхэд шүд яагаад өвддөг вэ

-

Таны шүд хэт мэдрэг болсноор халуун, хүйтэн, халуун ногоотой, хүчиллэг, чихэрлэг хоол хүнс, ундаа хэрэглэх, хүйтэн агаар амаараа амьсгалах, шүдээ угаах, утсаар цэвэрлэх, мөн спирт агуулсан ам зайлагчаар амаа зайлах, бүр зарим үед хэлний үзүүр шүргэхэд хүртэл өвдөж эвгүй мэдрэгддэг болдог.

Үүний шалтгаан нь шүдний паалан нимгэрч байгаатай холбоотой гэж шүдний эмч нар хэлсэн байна. Эрүүл шүдний хувьд паалан шүдний ёзоороос дээшх хэсгийг бүрхсэн хамгаалдаг хатуу нимгэн бүрхүүл юм.  Паалан гэмтсэн, эмтэрч хагарсан шүдний доторх мэдрэл ил гарч  хүсэн бүрт мэдрэгшин мэдрэмтгий байдлыг үүсгэдэг. Энэ үед шүд цоорсон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Ходоод улаан хоолойн сөргөө, эсвэл GERD зэрэг эрүүл мэндийн зарим эмгэгээс шалтгаалан нас ахих тусам шүдний паалан нимгэрч хэврэгшдэг.

Гэхдээ шөнийн цагаар шүдээ хавирах (bruxism хэмээх өвчин), хатуу сойз хэрэглэх, хүчиллэг хүнс, ундаа тогтмол идэх, уух, шүдээ хэт их угаах нь бас нөлөөлдөг хүчин зүйлсүүд юм.

Бидний олонхи нь шүдээ угаахдаа сойзоороо хэтэрхий чанга дарж үрж угаах нь бий.  

Шүдний академийн судалгаанд хамрагдсан шүдний 700 эмчийн гуравны нэг нь шүдээ угаах арга техник нь шүдний мэдрэг чанарт нөлөөлдөг шалтгаануудын тэргүүнд орж байгааг өгүүлсэн байна.

Шүд мэдрэгших нь буйлны өвчин, шүд цоорох , хугарах , ломбо хийлгэх, унах зэрхгээс үүдэлтэй байх нь элбэг. Хэрэв танд ийм таагүй зүйл тохиолдсон бол мэргэжлийн эмчид хандаж шүдний мэдрэг байдал бууруулах оо, эсвэл фтортой гель зэрэг мэдрэмж багасгах, пааланг бэхжүүлэх үйлчилгээ авах хэрэгтэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд