No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдийг өсгөхдөө цээрлэх ёсон

Хүүхдийг өсгөхдөө цээрлэх ёсон

-

Хүүхдээ өсгөхдөө цээрлэх ёсон:

Гашуунаар бүү тэтгэ

амтатнаар бүү цатга

өнгөнд бүү шунуул

тансагт бүү умбуул

улайг бүү үзүүл унтахад бүү автуул.

Хүүхдийг хүмүүжүүлэх ажилд бас цээрлэх ёсон гэж байсан байх нээ. Үүнийг орчин үеийн ээж аав нар мэддэг бөгөөд биелүүлдэг байх нь ойлгомжтой. Эдгээр дээр нэмэх олон зүйл байна. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдэд буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх, хүүхдийн хэр хэмжээ, онцлогт тохирох хэмжээний нөлөө үзүүлэх /”савны хэмжээнд тааруулахгүй бол “халих” явдал гардаг/, хүүхэд хов жив ярихыг цээрлэх, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авахыг цээрлэх гэх мэт.

Орчин үеийн Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх ухаан, Нийгэм судлалын ухаанд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх талаар ямар зарчим байдгийг хураангуйлан авч үзье.

Тухайлбал, эцэг эх та:

1/ хүүхдээ үргэлж ажиглан судалж байх зарчим. Жишээ нь, таны хүүхдийн хэл яриа, зан байдалд ямар өөрчлөлт гарч байгааг ажиглах,

2/ хүүхдийн хүмүүжилд эерэг сайн нөлөө үзүүлж буй тэр л зүйлийг олж бүтээлчээр ашиглах зарчим. Жишээ нь, таны хүүхдийн хүмүүжилд спортын уралдаан тэмцээн сайнаар нөлөөлж байгаа бол спортын дугуйланд явуулах,

3/ хүүхдийн хүмүүжилд сөрөг муу нөлөө үзүүлж буй зүйлийг олж түүнийг үгүй болгох, муу нөлөөг багасгах зарчим. Жишээ нь, таны хүүхэд чөлөөт цагаараа РС их тоглож улмаар хэл ярианы хөгжил нь зогсонго байдалд орвол түүний хэл ярианы хөгжилд сайн нөлөө үзүүлэх, жишээ нь, уран уншлага, мэтгэлцээний дугуйлан зэрэг зүйлд хүүхдээ хамруулах.

4/ хүүхэддээ аль болох багаас нь өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх арга барилыг эзэмшүүлэх зарчим. Жишээ нь, хүүхэд багаасаа өөрөө хувцасаа өмсөх, тайлах, аливаа бэрхшээлийг өөрөө даван туулах зэрэг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдээ аль болох багаас нь тэд нараас хараат биш, бие даах боломжийг заавал олгоно.

Ардын СХЗ-н 10 зарчим:

1. хүүхдээ хайрла

2. хүүхдээ хамгаалж яв

3. хүүхэддээ сайнаар үлгэрлэ

4. хүүхэдтэйгээ цуг үйл хий

5. хүүхэдтэйгээ хамт тоглож наад

6. хүүхэддээ амьдрах ухаан заа

7. хүүхэддээ өөрийх нь хүчийг хэл

8. хүүхдээ чих зөөлөнтэй өсгө

9. хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу

10. хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга. Эцэг эх та дээр дурдсан уламжлалт болон орчин үеийн зарчмаас өөртөө хэрэгтэй зарчмаа сонгон авч бүтээлчээр ашиглана уу.

Эх сурвалж: Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Зохиолч: Ш.Ичинхорлоо

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд